Импортын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа нээгдэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 09

Импортын худалдаа эрхлэгчдийн  “Дистрибьютер Монголиа-2012” үзэсгэлэн өнөөдөр “Мишээл экспо”-д нээгдэнэ. Энэ сарын 9-11-нд үргэлжлэх энэхүү үзэсгэлэнг Дэлхийн худалдааны төв, Улаанбаатар ТББ-аас санаачлан зохион байгуулж буй бөгөөд үзэсгэлэн, хурал гэсэн хоёр хэсэгтэй ажээ. Үзэсгэлэнд төрийн бодлого, чиглэлийг хэрэгжүүлэгч агентлагууд болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд оролцохоос гадна хоол хүнс, гоо сайхан, эрүүл мэнд, бэлэн хувцас, алт, үнэт эдлэл, цахилгаан бараа, барилгын материал, технологи, тоног төхөөрөмжүүдийг дэлгэх юм байна. Мөн арга хэмжээний хүрээнд “Монголын импортын зах зээлийн өнөөгийн байдал, боломжууд” сэдэвт хурал өнөөдөр “Blue sky” цамхагт зохион байгуулагдана. Хуралд дистрибьютерийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын захирал, менежерүүд, энэ чиглэлээр бизнес эрхлэх сонирхолтой, дэлгэрэнгүй мэдээлэл хайж буй байгууллага, хувь хүмүүс оролцох ажээ. 

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top