Монгол улсын макро эдийн засгийн үзүүлэлт

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 09

Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2012 оны 10 дугаар сард өмнөх сарынхаас 0.6 хувь, оны эхнээс 12.9 хувь,  өмнөх оны мөн үеийнхээс 15.0 хувиар өслөө.          

             Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд орон сууц, ус, цахилгаан, түлшний  бүлгийн  үнэ дүнгээрээ 4.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

             Mөнгөний нийлүүлэлт (M2) 2012 оны 10 дугаар  сарын эцэст 7132.6 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 20.4 тэрбум төг буюу 0.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1054.3 тэрбум төг буюу 17.3 хувиар өсчээ.

            Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2012 оны 10 дугаар сарын эцэст 717.6 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 28.0 тэрбум төг буюу 3.8 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 22.7 тэрбум төг буюу 3.3 хувиар өсчээ.

 

          Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2012 оны 10 дугаар  сарын эцэст 6855.4 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 11.9 тэрбум төг буюу 0.2 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 1633.5 тэрбум төг буюу 31.3 хувиар өсчээ.

           Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2012 оны 10 дугаар сарын эцэст 132.5 тэрбум төг болж,  өмнөх сарынхаас 15.5 тэрбум төг буюу 13.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 61.5 тэрбум төг буюу 86.6 хувиар өсчээ.     

          Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2012 оны 10 дугаар сарын эцэст 306.2 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 0.1 тэрбум төг буюу 0.03 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 41.3 тэрбум төг буюу 11.9 хувиар буурсан байна.

 

          Үнэт цаасны арилжаа 2012 оны 10 дугаар сард 23 өдөр явагдаж, 665.3 сая төгрөгийн гүйлгээ хийгдэж, 2.1 сая ш үнэт цаас арилжигдсан байна.

            Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн  орлого ба тусламжийн нийт  хэмжээ 2012 оны эхний 10 сард  3942.5 тэрбум төг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 4521.5 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 579.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.

          Монгол Улс 2012 оны эхний 10 сард дэлхийн 135 оронтой  худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9404.0 сая ам.долл, үүнээс экспорт 3664.7 сая ам.долл, импорт 5739.3 сая ам.долларт хүрчээ            

             Гадаад худалдааны тэнцэл  2012 оны эхний 10 сард 2074.6 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 469.6 сая ам.долл буюу 29.3 хувиар өсчээ. Үүнд импортын өмнөх оны мөн үеийнхээс өссөн өсөлт экспортынхоос 9.4 пунктээр илүү байгаа нь нөлөөлсөн байна.

            Нийт бараа эргэлтийн хэмжээ 304.3 сая ам.долл буюу 3.3 хувь, импортын хэмжээ 386.9 сая ам.долл буюу 7.2 хувиар өсч, экспортын хэмжээ 82.7 сая ам.долл буюу 2.2 хувиар буурчээ.           

                Экспортын 98.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос,  түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна.       

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top