Эхнэрийнхээ дансан дахь мөнгийг огт мэдээгүй Ё.Отгонбаяр гишүүний 20 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 06
  1. УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн дансанд 2009- 2013 оны хооронд нийтдээ 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар , 13.9 тэрбум төгрөг байршсан болохыг ЦЕГ-аас мэдээлэв.
  2. Харин Ё.Отгонбаяр гишүүн энэ мөнгөний тухай огт мэдэхгүй гэв.
  3. Тэр ч байтугай “Миний хань ийм мөнгө ч мэдэхгүй гэдгийг баттай хэлж чадна. Шалгаад тогтооно биз ээ. Харин ийм цагт элдвээр давшилж буй нь ичээрэй” хэмээн жиргэжээ.
  4. Бас “Жиргээчдэд хүcэхэд тоймтой мэдээлэлтэй болохоороо би бичнэ. Надад ийм мөнгө байхгүй гэдгийг хүн бүр мэднэ. Хэвлэлийн дуулианаар бүү шуугиарай” гэжээ. Үнэхээр Монгол улсын 3 сая шахам иргэн Ё.Отгонбаярын хөрөнгө чинээ болон дансан дахь мөнгийг нь гарын арван хуруу шигээ мэднэ гэж үү.
  5. Тэрбээр “Ямар ч байсан дуулдаагүй мөнгө байна. Ийм мөнгө надад байхгүй гэдгийг баттай хэлье” хэмээж.
  6. Гэсэн атал “Ийм мөнгө байхгүй л дээ. Хэвлэлийнхэн дэвэргээ биз дээ” хэмээн өмнөхөө дахиад л давтаж. Эрхэм гишүүн энэ их мөнгөний тоог сонсоод арай сандраад байгаа юм биш биз дээ.
  7. Түүний гэргий О.Эрдэнэсолонго өдгөө 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Гэтэд эрхэм гишүүн маань эхнэрээ үл тоон хөдөө явж байх шиг. Тэрбээр “Жиргээчдээ. Би хөдөө явж байгаад сая утас холбогдлоо. Та нараас илүү мэдээлэлгүй байна. Мэдэж байгаад бичнэ” гэсэн байх юм.
  8. Энэ мэтээр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр бүхнийг үгүйсгэжээ. Ингэхээс ч өөр аргагүй байгаа байх л даа.
  9. Үнэхээр сонирхолтой л их хэмжээний мөнгө юм. Монгол улсын нийт төсөв 1999 онд 280 сая доллар байсан бөгөөд 2009-2013 онд Ё.Отгонбаяр гишүүний эхнэрийн дансан дахь улсын төсвөөс хоёр дахин их мөнгө байлаа гэж.

10. Ё.Отгонбаяр гишүүн жилийн нийт орлогоо 10978.26 мянган төгрөг бол гэр бүлийн нийт орлого нь  561721.93 мянган гэж мэдүүлсэн байдаг юм.

11. О.Эрдэнэсолонго хатагтайн  хагас тэрбум төгрөг  “Зоос”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк” дахь дансаар нь эргэлдсэн гэдгийг нь цагдаагийнхан баримтжуулчихаж.

12. Үүнээс гадна Ё.Отгонбаяр гишүүнтэй холбоотой олон асуудал өмнө нь сөхөгдөж байв. Сонгуулийн босгон дээр МАН-ын ЕБС-ийн багш нарт зөөврийн компьютер өгөх амлалт нь биелдэгийн даваан дээр нурсан гэж байгаа.  

13. Мөн 46 сая ам.долларын өртөгтэй энэ тендерийг будлиулсан гол буруутан нь БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр гэж байв.

14. Намынхаа сонгуулийн амлалтаар гараа угаасан энэ хэрэг газар авч АТГ болон хууль, шүүхийн байгууллагаар шалгагдаж байв. 

15. Тэрбээр 46 сая ам.долларын тендер будлиантуулж олон улсад нэр хүндтэй компанийг үл тоомсорлосон болохыг хэвлэлүүдэд бичиж байсан юм.

16. Эл асуудал үүсэх болсон шалтгаан нь энэ. Хятадын ZTE гэх компанийг сонгожээ. Гэтэл эл компани нь үйлдвэрлэгч бус угсрагч компани байсан ч сайд маань ZTE гэх угсрагч, завсарын компанийг сонгочихож. Ингэснээр тендерийн үнийн дүнгийн 10 хувийг халаасласан хэмээн хэвлэлүүд бичиж байв. Эл асуудлыг нь мөнөөхөн муудсан мах шиг дотортой хятадууд нь мэдээлчихэж.

17. Сэтгүүлчийн асуулт: Хятадын төрийн өм­чийн оролцоотой “ZTE” компанийн их хэм­жээний мөнгөний асуудалд томоохон албан тушаалтнуудын нэр хол­богдоод байгаа. Таны нэр ч мөн холбогдон Авлигатай тэмцэх газар шалгуулж байгаа гэх мэдээлэл бий. Та үүнд тайлбар хийхгүй юу? 

-Шалгаж байгаа бол дүн нь гарчих байлгүй дээ. Намайг сайд байх үед шийдэгдээгүй, манай яаман дээр ч шийдвэрлэгдсэн тендер биш шүү дээ. Би энэ асуудалтай холбоогүй тул шалгаад тогтоочих байх гэж бодож байна.

18. Гэтэл  шалгалтаар тендерийн асуудлаас гадна банкин дахь дансаараа их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх дуулиан дэгдлээ.

19. Тэрбээр намынхаа байранд их чухал хөрөнгө оруулалт хийсэн нэгэн.  Тусгаар тогтнолын ордныг баригдсны дараа компьютер, сүлжээний иж бүрэн тоноглолыг үнэгүй хийж, намынхнаасаа нэлээд үнэлгээ авсан гэсэн.

20. Харин одоо эрхэм гишүүн хөдөөнөөс ирээд ямар тайлбар хийх бол гэдэг нь ихээхэн анхаарал татаж байна.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(123.109.175.117) 2025 оны 03 сарын 13

songogch gej setgegdel bichsen khun unekheer zov yum bichsen bain shuu

1  |  0
shine zasgiin gazar(49.0.203.227) 2025 оны 03 сарын 13

rene SHINE ZASGIN GAZAR HUULI ZUIN SAID gd l bugd ajilaa mash sain hiij bna ardchilal gj eniig l helne muusain awilgachdiig tr zagalmailsan etseg gd bgaa ENHBAYR tai n hamt shorond hataah heregtei odoo uldsen awilgachdig horih heregtei

1  |  0
unen(112.72.12.17) 2025 оны 03 сарын 13

myyhai amtai novsh ve.shorond hataa.

1  |  0
Kkkkk(85.2.196.167) 2025 оны 03 сарын 13

Gemtnvvd gelbelzneeee . Gej

1  |  0
батэрдэнэ(27.123.213.59) 2025 оны 03 сарын 13

МАН-ы гахайнууд ийм л байна даа.нам нь гарсан бол нам дарах нь.

1  |  0
UMHII GAHAINUUD(103.11.195.129) 2025 оны 03 сарын 13

AVILGACHID ARD TUMNII TSUSIIG SORJ BAIGAAGAAS MONGOLCHUUD YADUU BAIGAA.GEHDEE TSAG TSAGAARAA BAIDAGGUI.OTGONBAYARUUD ALSDAA GAZAR AVDAGGUI L BAIHGUI YU.

1  |  0
zochin(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

BI BIZNES HIIGEED 20 JIL BOLHOD DANSANDAA 100 SAY TUGRUGTUI BOLJ CHADSANGUI GETEL OTGONBAYR 4 JILD 13 TERBUMTAI BOLCHIHJEE.MAN-IIN GISHUUDED ZORIULJ DOOD TAL 3000 MYNGAN HUN BAGTAH SHINE SHORON BARIH HEREGTEI. ED NARIIN ZABSHSAN MUNGIIG HURAAJ ABHAD L MONGOL ULS BOSNO DOO.

1  |  0
МОНГОЛ(49.0.142.164) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ ИХ МӨНГИЙГ ОГТ МЭДЭХГҮЙ БАЙДАГ БАС ХАЧИНАА АРАЙ ЧДЭЭ

1  |  0
билэгт(182.160.58.215) 2025 оны 03 сарын 13

Өө хөөрхий ёстой муу эр байна даа өөрийнхөө өмнөөс эхнэрээ шо-руу явуулах нь дээ

1  |  0
Boshigt(150.59.246.248) 2025 оны 03 сарын 13

Avilgalchidiin buleglelees ner devshsen BA abarga ergeed avilgalchin hulgaichuudaa ilruulj chadah uu? medehiin deedeer medej baij duugai baigaa hun

1  |  0
saruul(112.72.12.48) 2025 оны 03 сарын 13

gevch ene hulgaich mani huduu bainuu...

1  |  0
Top