“Хар санаа хайр сэтгэл” эмгэнэлт жүжиг дахин тайзнаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

Улсын драмын эрдмийн театрын хамт олон ариун хайр, атаа хорслын тухай өгүүлэх Ф.Шиллерийн “Хар санаа хайр сэтгэл” эмгэнэлт драмын жүжгийг оюутан залуусын мөнгөн хонхны баярт зориулж энэ сарын 17-нд тоглох гэж байна. “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийг XIX зууны эхэн үед Европыг доргион гарч ирсэн Германы гүн ухаантан, яруу найрагч, жүжгийн зохиолч Фридрих Шиллер бичсэн юм. Анх 1784 оны 4 сарын 15-нд Франкфурт хотноо тоглогджээ. Түүний бичсэн энэхүү эмгэнэлт жүжиг дэлхийн томоохон театруудын урын санг баяжуулан үе үеийн найруулагч, жүжигчдийн ур чадварын хэмжүүр болон амьдарсаар байгаа билээ. 

Үе үеийн жүжигчдийн чадлыг сорьж, театрын үзэгчдэд ухаарал бэлэглэдэг энэ бүтээлийн гол дүрд жүжигчин М.Тогтохжаргал тоглох юм.  Тус жүжгийг анх 1963 онд зохиолч Э.Оюуны орчуулгаар ардын жүжигчин С.Гэндэн найруулан тавьжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top