С.Оюун сайд аа, тайлбар өгөөч?!

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 14

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дахь Таян нуурын ордыг ашиглаж байгаа “Алтайн хүдэр” ХХК  БОНХЯ-ны сайд болоод холбогдох эрхмүүдийг найрчихсан бололтой. Учир нь өнгөрөгч хавар БОНХЯ-наас тус уурхайн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд тус уурхайгаас Бургастай хилийн боомт хүртэлх 168.3 км авто замд хатуу хучилт хийгээгүйгээс, түүнчлэн уурхай, баяжуулах үйлдвэрийн тоосжилтоос Цээл сумын байгаль орчин бохирдож, хөрс бэлчээр доройтох, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, авто замын осол аваар гарах үндсэн нөхцөл бүрдсэн байна гэсэн дүгнэлт гаргасан юм. Тэгээд замын ажлын тодорхой хэсгийг дуусгах хугацаа зааж өгсөн юм. Гэтэл тэр хугацаагаа БОНХЯ-наас сунгаад өгчихсөн аж.

Ер нь бол “Алтайн хүдэр” компани зах зээл дэх өөрийн орон зайгаа өнгөрсөн хугацаанд чамгүй сайн бэхжүүлж ирсэн ч, Монгол Улсын хууль, дүрэм, журмыг гишгэх ажиллагааг мөн л хавьгүй сайн гүйцэлдүүлж иржээ. Тиймээс ч БОНХЯ-ны Ажлын хэсгээс хийсэн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах улсын байцаагчийн албан шаардлагыг “Алтайн хүдэр” компанид хүргүүлээд байсан юм. Шаардлагын хүрээнд өгсөн  үүргүүдийг дурдвал:

-Таян нуурын уурхайгаас Бургастайн хилийн боомт хүртэлх 168.3 км авто замаас 2013 онд барихаар төлөвлөсөн 80 км замын эхний хэсгийг 2013 оны 06-р сарын 15-ны дотор, үлдэх хэсгийг 2013 ондоо багтааж, 2014 онд замыг бүрэн хэмжээгээр барьж ашиглалтад оруулах;

- Авто замын хийц, технологи, трасст өөрчлөлт орсон учир өмнө хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд нэмэлт тодотгол хийлгэх ажлыг 2013 оны 05-р сарын 01-ний дотор гүйцэтгүүлэх;

- Таян нуурын уурхайн дотоод зам талбай, Бургастай боомт хүртэлх 168.3 км авто замын дагууд малчин айл өрхүүд олноор суурьшсан болон экологийн ач холбогдол бүхий газруудын орчимд тоосжилтийг бууруулах зорилгоор замын усалгааг тогтмол хийж байх;

- Авто замын дагууд зэрлэг амьтдын нүүдэллэх, дамжин өнгөрөх гарцыг тодорхой судалгааны үндсэн дээр, тухайн амьтны онцлогт тохирсон байдлаар байгуулах шийдлийг тусгайлан боловсруулж гүйцэтгэх;

-Хүдэр тээвэрлэлтийн авто замын дагуух тэмдэг, тэмдэглэгээг хүртээмжтэй болгож, авто тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, жолооч чанарын ур чадварыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх сургалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Тээврийн газартай хамтран 2013 оны 04-р сарын 15-ны дотор зохион байгуулах;

- Таян нуурын уурхайн баяжуулах үйлдвэрийг 2013 оны 05-р сарын 15, шинээр барьж буй бохир ус цэвэрлэх байгууламжийг 2013 оны 06-р сарын 01-ний дотор Улсын комисст хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах;

-Баяжуулах үйлдвэрээс үүдсэн тоосжилтийг тухайн газрын байгаль, цаг уурын онцлог, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг ашиглан хамгийн боломжит хэмжээнд бууруулах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх зэрэг юм. Тэгээд эдгээр хугацаатай үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй тохиолдолд уурхайн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг авах болсноо ажлын хэсэг уурхайн захиргаанд мэдэгдээд байсан ч, өнөөдрийг хүртэлх хугацаанд “Алтайн хүдэр” компани юу ч хийсэнгүй. Тэд олборлолтоо явуулж, орлого олохоо л бодсоноос бус хууль журмыг зөрчдөг байдлаа эргэн харж, нутгийн иргэдийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах тал дээр юу ч хийсэнгүй.

Ямартай ч “Алтайн хүдэр” ХХК-ийн Таяннуурын уурхайн гүйцэтгэх захирал Р.Тогтохбаяр нугийн малчидтай хийсэн уулзалт дээр  “Ер нь бол Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон Монголын хүний эрхийн үндэсний комисс манай уурхайг /”Алтайн хүдэр” ХХК-ийн Таяннуурын уурхай/ зогсоох эрхгүй юм билээ... Бид БОНХЯ-ны даалгаврыг биелүүлэхээр өдөр хоногтой уралдан ажиллаж байна” гэх зүйлийг хэлсэн нь хэвлэлд гарчээ. Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн малчдын зүгээс  “Алтайн хүдэр” ХХК-ийн Таяннуурын уурхайн удирдлагуудаас 168,3 км шороон замын тээвэрлэлтээ зогсоохыг хүссэн ч, орон нутгийн удирдлагуудыг олон жилийн өмнөөс худалдаад авчихсан “Алтайн хүдэр” компани үл тоосон байдлаа гаргасан хэвээрээ даналзаж байгаа аж.

Тэрчлэн Говь -Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн малчид 2013 оны долдугаар сарын 29-нд Таяннуурын уурхайн захиргаанд хүсэлт хүргүүлснийг news.mn сайтад нийтлэсэн байна. Хүсэлтэд:

-Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Танай компани Говь-Алтай аймгийн болон орон нутгийн иргэдийг ажилд авч, тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж ирсэнд нэн тэргүүнд талархаж явдгаа илэрхийлье. Гэвч танай компанийн 2009 оноос хойш төмрийн хүдэр тээвэрлэж буй шороон зам нь малчид бидний үнэлэшгүй эд хөрөнгө, өв уламжлал болох бэлчээрийн мал аж ахуйд сүүлийн жилүүдэд хохирол учруулсаар байна.

Үүнийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны шалгалтаар тогтоосон болно. БОНХЯ-ны шалгалтын дүгнэлтээр Таян нуурын төмрийн хүдрийн уурхайгаас Бургастай хилийн боомт хүртэлх 168,3 км авто замд хатуу хучилт хийгээгүйгээс, түүнчлэн уурхай, баяжуулах үйлдвэрийн тоосжилтоос Цээл сумын байгаль орчин бохирдож, хөрс бэлчээр доройтох, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, авто замын осол аваар гарах үндсэн нөхцөл бүрдсэн байна гэжээ.

Монгол Улсын Засгийн газар танай компанийн Таяннуурын уурхайгаас Бургастайн хилийн боомт хүртэлх 168,3 км авто замаас 2013 онд барихаар төлөвлөсөн 80 км замын эхний хэсгийг 2013 оны зугаадугаар сарын 15-ны дотор, үлдэх хэсгийг 2013 ондоо багтааж, 2014 онд замыг бүрэн хэмжээгээр барьж ашиглалтад оруулахыг даалгасан байдаг.

Мөн малчид биднээс жишээ болгон Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид хүргүүлсэн малын уушиг “Тоосжих эмгэгтэй” гэдэг нь тогтоогдсон болно.

Түүнчлэн Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс хүн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрх зөрчигдөж байгааг тогтоон, хатуу хучилттай замаа тавихыг шаардсан байна.

Малчид бид наймдугаар сарын 10-ны өдрийг хойш намаржаа бууна. Тэр үеэр шороо тоосгүй орчинд малаа бэлчээрлүүлэх, амьдрах эрхтэй гэж ойлгож байгаа. 

Тиймээс танай компани Монгол Улсын хуулиа биелүүлж, малчид бидний байгаль орчноо хамгаалах үүргийг хүндэтгэн, тээвэрлэлтээ зогсооно уу.

Хэрвээ энэхүү хууль бус тээвэрлэлтээ үргэлжлүүлсээр байвал 2013 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 11.00 цагаас эхлэн, шороон замын тээвэрлэлтийг зогсоох болохыг үүгээр мэдэгдэж байна. Танай компанийг хуулиа биелүүлж, малчид бидний хүсэлтийг хүлээн авна гэдэгт итгэлтэй байна” гэсэн байгаа юм.

Тэгэхээр уурхайн үйл ажиллагааны хуудууг хамгийн тодоор мэдэрч байх магадлалтай орон нутгийн иргэд ийм хүсэлтээ гаргасан ч, том толгойтой компани тоохгүй хэвээрээ л байна.

Уг нь тус уурхайд шалгалт хийсэн ажлын хэсэгт Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, “Шинэ зууны Цээл” ТББ-ийн төлөөлөл болон сумын ИТХ, ЗДТГ, Улаанбаатар, Говь-Алтай аймаг дахь Цээл сумын нутгийн зөвлөл, орон нутгийн иргэдийн төлөөлөл багтсан байсан. “Алтайн хүдэр” хууль зөрчөөд байна гэдгийг эдгээр талууд бүгдээрээ нүдээрээ үзэж, харсан байх учиртай. Гэтэл зөрчил, дутагдлыг нь арилгах, залруулах болохоор бүхэл бүтэн яам нь зөөлөрч, саймширч гүйгээд, арганд нь орчихоод байгааг хэрхэн ойлгож болох вэ?

Таян нуурын төмрийн хүдрийг  Хятадын Baosteel группын харъяа компани болох Xinjiang Ba Yi Iron and Steel Co., Ltd  болон мөн томоохон ган үйлдвэрлэгчдийн нэг болох Jiquan Iron and Steel Co. компаниуд руу зөөж ирсэн “Алтайн хүдэр” компани энэ янзаараа Монгол Улсын Засгийн газрыг ч худалдан авч дийлэх бололтой.

Тодотгоход, Говь-Алтай аймгийн Цээл сумын зарим айл өрхийн малын уушиг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори /УМЭАЦТЛ/-ийн 2013 оны зургаадугаар сарын 7-нд гаргасан дүгнэлтээр “Уушигны цулцангуудад үрэвсэл үүсч, гематит, цахиурын аморф ба талстууд илрэв. Пнеимокониозис буюу уушиг тоосжих эмгэг гэж тогтоолоо” гэсэн байгаа юм. Энэ өвчин тоосноос үүдэн үүсдэг гэдгийг УМЭАЦТЛ-ийн дэд захирал Н.Цэрэнчимэд “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна. Тэрээр  “-Тоосноос үүдэн уушиг гэмтээх өвчнийг гурван төрөлд хуваан үздэг. Селекозис, пнеимокониозис, антрикониозис гэсэн тоосжилт бий. Үүнээс Говь-Алтай аймгийн Цээл сумаас ирсэн гурван малчны малын уушигнаас төмрийн хүдрийн уурхайн тоосжилттой холбоотойгоор үүсэх пнеимокониозис нь илэрсэн. Антрикониозис нь нүүрсний уурхайн тоосжилтоос үүсдэг. ДЭМБ-ынхны хамгийн том асуудал болж байгаа, эмчлэгдэхгүй, эмчилж чадахгүй хоёр өвчний нэг нь тоосжилт юм. Төмрийн хүдрийн уурхайн тоосжилт өвс, агаар зэргээр дамжин мал, амьтны биед орж өвчин үүсгэдэг. Аморф буюу наанги шавар байдлаар, нөгөө нь хүний нүдэнд харагдахгүй, кристалл буюу талст хэлбэрээр уушгинд тогтдог юм. Тоосжилтоос үүс сэн өвчин мал, амьтны дарх лааг сулруулж, янз бүрийн бактераар өвчлөх шалтгаан болдог. Үүнээс болж хүн 10-15 жил хөдөлмөрийн чадвараа алддаг бол мал амьтан ашиг шимээ алдаж, амар хан өвчилдөг. Зөвхөн “Алтайн хүдэр”-ийн уурхайгаар тогтохгүй “Эрдэнэт”-ийн цагаан тоосноос болж мал өвчилж байгааг 2006-2007 оны үед тогтоосон. Харамсалтай нь “Эрдэнэт” үйлдвэрийнхэн тоосжилтын талаарх дүгнэлтийг хав дарж, нуусан юм билээ. Уушгийг өвчлүүлэхээс гадна ходоодонд бөөнтөх өвчин бас үүссэн. Уурхайгаас ашигт малтмал тээвэрлэж буй зам дагуу бэлчиж буй малын ходоодонд гурав дахь төрлийн бөөнтөх гэдэг шинэ өвчин үүсдэг. Тиймээс манай улс хөгжлийнхөө нэг чиглэлийг уул уурхай гэж үзэж буй бол ашигт малтмал ашиглах гэж буй компаниудаар замыг нь эхэлж тавиулж, тоос босгохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна” гэчихсэн байгаа юм.

Тэгэхээр дахин сануулахад нийгмийн хариуцлага гээчийг өндөр түвшинд ухамсарлаж “Бид орон нутагт чиглэсэн боловсролыг дэмжих, эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах, дэд бүтцийн хөгжил, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн зэрэг үндсэн чиглэл, салбарын хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэх үүднээс тодорхой үе шатуудтайгаар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.” хэмээн мэдэгддэг “Алтайн хүдэр” компани нь Монгол Улсад ийнхүү дур зоргоороо үйл ажиллагаа явуулах эрх байгаа юм уу. Хууль журам зөрчиж байгааг нь харж, мэдэж, дүгнэсээр байж толгойг нь илж даврааж байгаагаа хэрхэн тайлбарлах вэ, С.Оюун сайд аа?!

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Altain huu(202.55.190.34) 2013 оны 08 сарын 15

UUL NI TORD GARSAN NUHDUUD CHINE BIDEND UILCHLEH GEJ L GARSAN SHDEE GETEL ESERGEEREE AJILAAD BHIIN.

0  |  0
Altain huu(202.55.190.34) 2013 оны 08 сарын 15

76 MANGUU 76 ERGUU76 MULGUU76 ILJIG GEED HELEED BVAL IH OLON ZUIL BNDOO.

0  |  0
Altain huu(202.55.190.34) 2013 оны 08 сарын 15

za teged olon yum nurshaad yahav. Deer doorgui bugd l hariutslagaa uhamsarlah heregtei bn. Manai tur zasag UGAASAA HUDLAA GARUUDAAR DUUREN shdee. Ed nart idej uuhaas oor hiij chadah ajil bhgui onoodor yaj iluu idehee bodohoos bish margash yu idehee boddoggui GUZEETEI USNUUD shdee.

0  |  0
zochin(122.201.17.202) 2013 оны 08 сарын 14

ene altain hvdriihen arai dendej bna oo hench yuch helehgvi amandaa mongo chihvvlchihsen altai nutgiin udirdlaguudaa ymar negen yum hiiged mongiig ni butsagad oorsdih ni amand chiheech

0  |  0
сандаг(49.0.200.216) 2013 оны 08 сарын 14

за даа эрлийз л бол эрлийз цаашаа л сэтгэлтэй байна шүү дээ ийм чухал албан дээр яг жинхэнэ эх орноо гэсэн сэтгэлтэй монгол хүнээ л тавих хэрэгтэй дээ эр нь эрлийзүүдхамгий н их шуналтай авилгад өртөмхий хүмүүс байдаг юм даа

0  |  0
bodooch(122.201.18.156) 2013 оны 08 сарын 14

ajil alba ihtei zavgui humuust mash tovchihon bichehgui bol iim niigemd iim teneg roman shig bicheheer hen unshih yumbe heleh ug oldohguin teneghen setguulch min sanaagaa bazaad tovchiloj boldogiishdee

0  |  0
asa(202.179.20.189) 2013 оны 08 сарын 14

Nutgiin irged gj zahialagch n ch todorhoigui neg hesen humuusiig turhiraad l bdag tsaana n zunduu humuus ajiliin bairgui bolno shde ene eh ornchdiig neg boliulah yumsan tiim changa turtei ch boloosoi

0  |  0
Srgvvlchidee gej(202.21.111.141) 2013 оны 08 сарын 14

Ingeed uul uurhaig hawchaad bwal MGL-n ediin zasg-n hyamral ulam l hvchteui yawagdaj bvgd l modoo barin shv dee Oyu-tolgoi ehneesee zogsood ehelj bhad jaahan uhaantai baimaar yum ene setgvvlch ch gesen

0  |  0
Top