АНУ-ын хил хамгаалах, хууль бус цагаачлалыг хязгаарлах асуудлыг шийдвэрлэхэд 100 тэрбум ам.доллар шаардагдана гэж тус улсын Сенатын Бүгд найрамдах намаас сонгогдсон гишүүн Линдси Грэм мэдэгджээ.
Түүний хэлснээр, хууль бус цагаачлалтай холбоотой нөхцөл байдлыг сайжруулахын тулд цагаачдыг түр байрлуулах газруудын багтаамжийг гурав дахин, хилчдийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, хана барих ажлыг дуусгах шаардлагатай ажээ. Үүнд шаардагдах 100 тэрбум ам.долларыг бусад газруудад төрийн зардлыг хэмнэх замаар гаргах боломжтой гэж сенатч үзэж байна.
Цагаачлалтай холбоотой хямрал АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд нэг гол асуудал болж хөндөгдсөн бөгөөд Бүгд найрамдах намынхан уг асуудал эрс хурцадсанд Жо Байдены засаг захиргаа болон Ардчилсан намыг буруутгаж байв.
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трамп олон нийтийн өмнө үг хэлэхдээ, төрийн тэргүүний тангараг өргөснийхөө дараа хууль бус цагаачдыг албадан гаргах Америкийн түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулна гэж мэдэгдэж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )