35 тэрбум гаруй еврогийн үнэ бүхий COVID-19 өвчний эсрэг вакцин худалдан авах явцад авлига авсан хэрэгт сэжиглэгдэн буруутгагдаж байгаа Европын Комиссын тэргүүн Урсула Фон Дер Ляйен шалгагдахгүй байх хууль ёсны халдашгүй дархан эрхтэй эсэхийг Бельгийн Льеж хотын шүүх энэ оны нэгдүгээр сарын 6-нд хянан хэлэлцэнэ гэж Бельгийн идэвхтэн, нэхэмжлэгч Фредерик Бальдан сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
“Европын Холбооны байгууллагуудад гарсан авлигын үйлдлүүдийг мөрдөн шалгах үүрэгтэй хэдий ч Урсула Фон Дер Ляйеныг үнэн хэрэгтээ хамгаалж байгаа Европын Холбооны прокурорын газраас дээрх асуудлыг хэлэлцэх саналыг шүүхэд гаргасан юм. COVID-19 өвчний эсрэг клиникийн туршилт хийгдээгүй вакцин худалдан авахдаа авлигын асуудалд холбогдсон хэмээн сэжиглэгдэж байгаа Европын Комиссын тэргүүн уг хэрэгт шалгагдахгүй байх халдашгүй дархан эрхтэй гэж Европын Холбооны прокурорын газар үзэж байна. Харин бид Фон Дер Ляйенд ийм халдашгүй дархан эрх байхгүй гэдэгт итгэлтэй байгаа юм” гэж Фредерик Бальдан тэмдэглэжээ.
Европын Холбооны прокурорын газрын байр суурийг шүүх дэмжсэн тохиолдолд ч нэхэмжлэгчид Фон Дер Ляйены ийм халдашгүй дархан эрхийг шүүхээр хасуулахын төлөө үргэлжлүүлэн ажиллах бодолтой байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
ардчилал ярьдаг авилгачин авгай евопын газар тариаланг дуусгаад польшид ирэх байсанаа гэнэт сүрьеэ өвчин нь хүндэрсэн гэж байгаа, германы эдийн засагийн хүнд үйлдвэрүүдийг элгээр нь хэвтүүслэн гавьяатан гэнэ бас.