Жагсаал болж байгаа хэсэгт зорчихгүй байхыг анхааруулав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 01 сарын 06

Сүүлийн үед БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Ханнам хорооны нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан ихээр зохион байгуулагдаж байна.

Үүнтэй холбоотойгоор иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, замын хөдөлгөөний түгжрэл үүсэж буй тул тус улсад ажиллаж, амьдарч, аялж яваа монгол иргэдийг Консулын үйлчилгээ авахаар зорин ирэхдээ ажлаа сайтар төлөвлөн ирэхийг БНСУ дахь Монголын Элчин сайдын яамнаас анхаарууллаа. 

Сануулахад, 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл дайны үеийн онц байдал зарлаж, удалгүй цуцалсны дараа тус улсын сөрөг хүчин, иргэд эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн ба одоог хүртэл хурцадмал нөхцөл байдал намжаагүй хэвээр байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.143) 17 цагийн өмнө

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Зочин(103.212.118.21) 2025 оны 01 сарын 06

Солонгосын ард түмэн тууштай тэмцэж чаддаг ард түмэн шүү

0  |  0
Top