Рио Тинто Монголын Засгийн газрыг буланд шахчихаад, балбаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 19

Манай улсад өмнөх жилүүдэд орж ирсэн шууд хөрөнгө оруулалтын 70 хувийг Оюутолгой төслийн эхний үе шатны төсөл эзэлж байсан гэхээр өнөөдрийн хүндэрсэн нөхцөл байдлын өмнө бид өөрсдийгөө л буруутгахаас өөр яалтай вэ. Эдийн засгаа төрөлжүүлнэ, солонгоруулна, ганц эх үүсвэрээс хараат байхаа болино энэ тэр гэж олон жил  ярьж байгаа ч, чаддаггүйнхээ горыг амсаж болзошгүй байна. Гэхдээ дутуу сэтгэдэг улстөрчдийнхөө буянаар гэдгийг тодотгох нь зөв болов уу. Оюутолгойн менежмэнтийн эрхийг атгагч Рио Тинто Монголын Засгийн газартай асуудлаа шийдэхийн тулд нүүдлээ хийлээ. Үүнийг нь Засгийн газар шахаанд орчихлоо гэж харагсад байна.

Хэрэв үнэхээр шахаанд ороод байгаа юм бол нийтлэг эрх ашгийн төлөөх шийдвэр гараасай гэж хүлээх үлдэж таарах нь. Өнгөрсөн саруудад Монголын талд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компанийн сонирхлын зөрчил, Хөрөнгө оруулалтын гэрээний хууль, тогтоомжтой нийцэхгүй байгаа заалт, Төслийн хөрөнгө оруулалтын зардлын хэтрэл болон ТЭЗҮ-ийн хэрэгжилт, Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилт,  Менежментийн үйлчилгээний төлбөр зэрэг асуудлуудын талаар тухайлж хэлэлцээд шийдвэрлэх юм болов уу гэсэн хүлээлт байсан ч, тоймтой үр дүн гараагүй юм. Харин баяжмалын экспорт бол эхэлсэн билээ.

Экспорт эхэлсэнтэй зэрэгцэн манай талаас шаардлагуудаа тавих гэхээр Рио Тинто сөргүүлээд далд уурхайн ажлаа зогсоох тактик бариад байна. Харамсалтай нь, бодит нөхцөл байдлыг харахад Оюутолгойн төслийн эхний үе шат дууссанаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 33 хувиар буурахад ихээхэн нөлөөлжээ.  Тэгэхээр хүссэн хүсээгүй энэ төслөөс эдийн засгийн тэнхээ хамаараад байна. Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн 7 дугаар сарын 9-өөс эхэлж 8 дугаар сарын 9-нийг хүртэлх нэг сарын хугацаанд 4 мянга гаруй тонн баяжмал экспортлоод байсан.

Харин манай талаас өгсөн мэдээллээр Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн ч, гэрээний хэрэгжилт, биелэлтэнд хувь нийлүүлэгчдийн хооронд нэгдсэн ойлголтонд хүрэх шаардлагатай асуудлууд байсаар өнөөдрийг хүрэв. Жишээ нь, Техник эдийн засгийн үндэслэлд туссан зардал их хэмжээгээр нэмэгдсэн нь  Монголын талын өгөөжийг бууруулах өндөр эрсдэлийг бий болгож байна. Засгийн газрын хувьд энэ төслийг аль болох зардал багатай, өндөр үр ашигтай байлгахыг зорин ажиллаж байгаа гэж буй.

 Дараагийн шатны буюу далд уурхайг ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байгаа. Үүнтэй холбогдолтой санхүүжилтийн асуудлыг ОТ ХХК-ийн ТУЗ болон хувь нийлүүлэгчдийн хурал шийдвэрлэх ёстой. Ер нь ТУЗ  болон ХН-ийн хурлын шийдвэр хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох хууль тогтоомжид ягштал нийцэж байх учиртай. Хөрөнгө оруулалтын гэрээний бүрэлдэхүүн хэсэг болох төслийн ТЭЗҮ-д далд уурхайд шаардлагатай хөрөнгө оруулалтыг борлуулалтын орлогоосоо санхүүжүүлэх тухай заасан байгаа гэдгийг Уул уурхайн яамнаас мэдэгдсэн.

Мөн Оюутолгой төслийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудлын талаар Засгийн газар, Сайд нар, Ажлын байнгын хороо болон хувьцаа эзэмшигчид, Төлөөлөн Удирдах зөвлөл (ТУЗ)-ийн хурлаар удаа дараа хэлэлцэж ирснээ тодотгож байгаа. Тухайлбал, 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Хувь нийлүүлэгчдийн VI хуралд (ХНХ) төслийн үйл ажиллагааны хүрээнд тулгамдаж буй асуудлыг монголын талын хувьцаа эзэмшигчийн зүгээс 22 зүйлээр 2 багц асуудал болгон тавьсан. Үүнд:

I.     ХНХ-аар хөрөнгө оруулагч талд тавьж шийдвэрлүүлэх асуудал – (5)

II.    ХНХ-аас ТУЗ-д үүрэг, чиглэл өгч шийдвэрлүүлэх асуудлууд – (17)

Эдгээр асуудалтай холбогдуулан монголын талын хувьцаа эзэмшигчийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн, холбогдох үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байгаа гэнэ.

Уул уурхайн Сайдын 2013 оны 2 сарын 22-ны өдрийн 43 тоот тушаалаар хууль зөрчин хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон ЭБЭХ-ний Сайдын 2009 оны 7 сарын 10-ны өдрийн 167 тооттушаалыг хүчингүй болгож, Оюутолгой бүлэг ордод олгогдсон тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг АМГ-т даалгасан. Гэрээнд заасны дагуу “Оюу Толгой” ХХК-д шилжвэл зохих Оюутолгойн бүлэг ордод хамааралтай тусгай зөвшөөрөл Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, гэрээний заалтыг зөрчин “Онтре Гоулд” компанид шилжсэн байсныг илрүүлэн, засаж залруулсны үр дүнд “Оюу Толгой” ХХК-ийн орлого 2-3 тэрбум ам. доллараар нэмэгдэх боломж бүрдсэн гэж байгаа юм.   

Мөн ОТ ХХК нь баяжмалын борлуулалтаас олсон орлогоо Монгол Улсад бүртгэлтэй дотоод, гадаадын банкны дансаар дамжуулан гүйлгээ хийхээр талууд хэлэлцэн тохирсон.

Монгол улсын Засгийн газрын 3 сайдын хамтарсан тушаалаар Оюу Толгой төслийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг баримтад үндэслэн шалгах Ажлын хэсэг байгуулж, урьдчилсан байдлаар баримтаар нотлогдохгүй байгаа 2 тэрбум гаруй ам. долларын асуудлыг хянан шалгаж байна. Энэ нь нийт зардлын 40 шахам хувьтай дүйцэж байгаа гэдгийг бас хэлээд байгаа юм.

Ямартай ч манай талын нөхдүүд Рио Тинтог хуулийн дагуу ажиллах ёстой гэдгийг хэлж байна. Харин Рио Тинто ойлголцохгүй бол яахав дээ, төслийн дараагийн шатыг зогсооё, тэгээд танай улс хөрөнгө оруулалтын гачаалд бүрмөсөн орсугай л гэж байна.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bi(182.249.225.54) 2013 оны 09 сарын 04

Odooganboldtuz d orson. Burballana daa. Mongolchuudaayahuu

0  |  0
mongol(103.23.51.3) 2013 оны 08 сарын 27

ene rio tinto yu ym bee yvuul edentei edengui bolno mongol bolnoo

0  |  0
tumur(202.21.113.141) 2013 оны 08 сарын 20

tesne shu mongolchuudaa

0  |  0
bi (202.179.20.226) 2013 оны 08 сарын 19

bulland shahdag ni ed nar bish buland shahuuldag ni bid buur ch bish ene muusain kanad luivarchidiig nutgaasaa Bayartai ni hamt hootsgooe.

0  |  0
Рио Тинтой минтогүй(124.158.91.93) 2013 оны 08 сарын 19

За Рио Тинтой минтогүй Монгол болно. Зайл гэхгүй юу муу нөхдүүдийг

0  |  0
Top