Д.Отгонзаяа: Шингэх наран тэнгэрийн өнгийг шивнээд байх шиг санагддаг

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 02

“Ертөнцийн түмэн өнгийг үдэш  сэргээж  өглөө дэлгэдэг байхаа” Л. Егжин

 

Саяхан ОХУ-ын Буриад улсын  Улан-Удэ  хотноо зохиогдсон  олон улсын хувцасны загвар зохион бүтээгчдийн “Этно  мода-2013” наадамд Монголоо төлөөлөн  “Сити” дээд сургуулийн дизайны сургуулийн декан, дэд профессор, МУСТА  Дашдоржийн Отгонзаяа амжилттай  оролцон “Тэнгэрийн удам”  бүтээлээрээ  тэргүүн шагнал хүртсэн юм. Энэхүү ярилцлагыг бэлдэж байх үед тэрээр  “Өвлийн гоёл-2014”  уралдаанд  оролцон мөн “топ дизайнер”-аар шалгараад байна. Түүнтэй хэдэн хором уулзаж ярилцав.

 

-Юуны өмнө танд болон танай сургуулийн баг хамт олонд  энэ удаагийн уламжлалт уралдаан тэмцээнд амжилттай оролцсонд чинь баяр хүргэе.

Д.О:Баярлалаа.

Та өөрөө болон таны загварыг  нь  зохиосон уран бүтээлчид   ер нь хувцас загварын  уралдаан тэмцээнд   голдуу түрүүлсэн баримт байх юм.

Д.О:Тэр үнэний талтай  байж мэдэх юм. Ямар ч уран бүтээлч дандаа байлдан  дагуулахыг  хүсдэг гэдэг утгаараа юм уу даа.

-Та  голдуу байлдан  дагуулсан гэж шууд ойлгож болох уу?

-Шууд хэлье. Яалаа гэж дээ.Дизайны  урлаг   уран хийцийг  шийдвэрлэх  урлаг гэдэг утгаараа магадгүй  маш олон “байлдан  дагуулагчдыг”  байнга хамарч байдаг.Тийм учраас  дизайны шилдэг  бүтээлүүд  хамтын  аугаа уран бүтээл юм.

Би “ Гоёл-2006”  уралдаанд  анх оролцон “Бичигт хадны шивнээ” нэртэй загвараараа гран-при  авч байсан маань тодхон санагдаж байна.

Сүүлийн 4 жил завсаргүй миний  шавь нар” Хаврын гоёл” наадамд  Гран –При шагнал авлаа.

-Та ер нь мэргэжлийн  хувцасны  дизайнер  хүн  мөн үү?      

Багшаас  асуухаар  холдоод  хүнд хэлэхээр хүнддээд байх юм \ наргив\

Би дизайны багшийн мэргэжилтэй .Дизайны урлагийн бүх төрлүүдийг гадаад дотоодод төгссөн шилдэг сайн багш нараар заалгаж явсанаа их хувь тавилан  гэж боддог доо.

Тэгэхээр би мэргэжлийн дизайнер- зохион бүтээгч хүн шүү дээ.

Миний болон бидний үеийн  сэтгэлгээний олон томьёог  алдарт  зохион бүтээгч- дизайнер Жадамбын  Төмөрхуяг багш олгосон гэж боддог.

Тэрээр “Сэтгэмж “ гэдэг нэрийн дор  олон мастерийг хүмүүжүүлсэн.Бүр багш  нарийгаа ч гайхалтай сонгон тэднийгээ  ч бас хөгжүүлэн хурцалж чадсан  байдаг.

Өнөөдөр Чээмээ,Баатраа, Төрөө багшийн \тэднийг ихэд  хүндэтгэн  дотно  нэрээр нь  дуудав\    манай “шкоол” зөвхөн  зөв зурахыг заахын сацуу зураач мэргэжилдээ үнэнч үлддэгийн бодит жишээ болсон юм.

Та тэгэхээр бас уран зураач байх нээ?

Хамт  дадлагат  гарч байсан нэрт зураач МУГЗ Ц.Байды багшааасаа авхуулаад  бүх л багш нараасаа  суралцахыг хичээж байв.Би шог  зураач  ЛУМО багшаараа  хэвлэлийн  дизайн, дэлхийн урлагийн түүхийг  заалгаж явсан юм шүү.

Багш нар үнэндээ зураач байхаас өмнө зурж сур гэж хатуу  захидаг байсан.

-Та  нар биелүүлсэн үү?

Би одоохондоо  үеийнхнээсээ  өмнөөс хариулъя

-Бид үнэндээ огт чадаагүй юм.

Учир нь миний багш нар хүмүүс  наймаа хийж  ганзагатай бараа чирж  явахад  тэд  зүгээр л хэдэн “мудак”\Өөрсдийнх нь  хэлээр\  залуус  дундаа ганц  зузаан номтой  мөртлөө дээд сургуулиа ярьж урлаг соёл, яруу найргаар хөглөгдөж явсан  юм.Тэгээд   ч “Сэтгэмж” дээд  сургуулийг байгуулж чадсанаар барахгүй  бидний үеийн олон залуусыг  сурган  хүмүүжүүлсэн юм.

Сонирхолтой гэмээр тохиолдлоор би сургуульдаа хамгийн анх “номер нэг” бүртгүүлсэн бас түрүүлээд  ганцаараа конкурс  өгөөд тэнцчихсэн юм.

Тэгэхээр булган  сүүлтэй байгаа биз. \инээв\

-Тийм  байна.Та одоо ч уралдаан тэмцээний шагналаараа намтраа давтаж байна шүү дээ.\Инээлдэв\

Бэлэгшээлтэй л юм.

-Таныг интерьерээр  нэг хэсэг гаршиж  байсан гэдэг. Яаж яваад хувцасны төрөл  рүү илүү  орчихвоо?


  

Мэргэжил  мэдлэгийн  шаардлагаар интерьерийг  тогтож үзсэн үе бий.Орчин,  орчил  хоёрыг  хувь хүний өмсгөл  зүүлтээс  илүү барилгын орчин зүйн дотоод зохицол\интерьер\ бас экстрерьерт  зөв нийцүүлэх  хэрэгтэй.Хувцасны жанр  интерьертэй  маш ойр  дөт хийгээд хоорондоо ижил  төстэй шийдэлтэй  илүү   материалын  хатуу зөөлний тооцоо хэлцэгдэнэ .

2000 онд Сэлэнгэ аймагт “Хүүхдийн урлан бүтээх төв” байгуулан дизайны холбооны салбар байгуулан ажиллаж байхад тус аймгийн 70 жилийн ойн арга хэмжээ болох гээд ид ажил өрнөж байсан юм.

Тухайн үеийн кампанит ажлын үеэр чуулгын зураач Нямсамбуу гэх өвгөн ахаас  тайзны ойлголт,гэрлийн эффектийг гадарладаг болсон нь  хожим хувцасны тайзны соёлыг загвартайгаа хослуулахад  багагүй туршлага болсон болов уу гэж өвгөн ахдаа одоо ч баярлаж явдаг даа.

 

Ер нь оюутан байхаасаа зөвхөн интерьер гэлтгүй олон салбарт хүчээ сорьж үзсэн.

-Жишээлбэл?...

1996-1997 онд байхаа.Монголын чөлөөт бөхийн холбооны анхны холбооны цомын тэмцээн болоход тус тэмцээний бэлэгдэл арсланг хүний бүтэн биеийн хэмжээгээр чихмэл хийн мөн дипломны загвар, танилцуулга,анонсуудыг  иж бүрдлээр нь хийж байсан юм.Дараа нь “Чөлөөт бөх” сэтгүүлийн хавтсан дээр арслан маань аваргуудтай хамт авхуулсан зургийг Мөнхөө багш авчирж өгч байсан шүү.

Мөн II  курст байхдаа Монголын өдөр тутмын “Өдрийн сонин”-д хэд хэдэн номын чимэг зургаа ч хэвлүүлж үзсэн юм байна.

Оюутан хүүхдэд  олон уншигчтай нэр хүндтэй сонинд зургаа хэвлүүлэх  том завшаан л даа.

 

Та дээр ч шингэх нар өнгө шийддэг тухай дурдлаа.

Үдэш тунгааж өглөө болгоо гэдэг шиг.Хамгийн тунамал өнгө  оройдоо жаргаж мэднэ.

Өглөөн саруулханд Оросууд “Өглөө үдшээс  цэцэн  “ гэж хэлжээ.

Ертөнцийн түмэн өнгийг үдэш  сэргээж  өглөө дэлгэдэг байхаа.

Тэмүүжин анд ч өглөө эрт боссоноор Ван ханы цэнхэр хундагаар  цэгээ түрүүлэн амссан ажээ.

Тиймдээ орой унтвал нэгийг сонсдог.Өглөө эрт босвол нэгийг үздэг гэдэг логик дээрхи нар мандан жаргах үеийн өнгөний хувиралтай төстэй ч юм шиг.

-Таны   “Этно мода-2013”  наадамд оролцсон “Тэнгэрий удам “ бүтээл чинь эртний бөөгийн чимэглэл зонхилсон байх юм. Судалгаа хийхэд цаг зав их зарцуулсан байх даа?

-Ер нь бөөгийн ёс заншлыг судлан танилцахад зориулсан цаг хугацааны хувьд энэ бүтээлтэй холбон тооцох боломжгүй юм.

Товчхондоо багшлахын зэрэгцээ  сургуулийн  хариуцлагатай албын хажуугаар үнэндээ бор зүрхээрээ ажлын зай завсраар л амжуулах юм даа. Энэ завшааныг ашиглан миний загвар хийц, судалгаа, оёдлын технологийн шийдэл дээрээ сэтгэл гарган туслан дэмжсэн “Сити” дээд сургуулийнхаа эрдэмтэн мэргэн багш нар болон оюутан шавь нартаа дахин талархсанаа илэрхийлье.

Яг судалгааны хувьд гэвэл нилээд олон  жилийн турш бодож санаж явсан, дуулсан сонссон,гардан хийлцсэн зүйлүүд нийлээд л сая нэг цогц болох тохироо бүрэлдсэн болов уу.Арваад жилийн  өмнө М.Чимэддорж багштайгаа хамтран Монголын үндэсний түүхийн музейд буй удган ,зайрангийн  лаан хөргүүд дээр ажиллаж байсан минь багагүй туршлага  дадлага болсон болов уу.

Мөн манай удамд ч бөөгийн онгодоо залсан  улаач бий.

Ер нь ажиглаж байхад бөөгийн онгод тэнгэрээ залах ёслолын хувцас хунар,дэг жаягыг нь дээрээс  нь таалан айлддаг гэдэг юм билээ.

Таны “Тэнгэрийн удам” бүтээл маш чимхлүүр нямбай,зээгт наамлаа оёж шагласан гээд  бараг барокко стиль шиг хээнцэр чамин болжээ.

Д.О: “Барокко стиль “ шиг гэхээр хэтэрхий хээ хуартай юм шиг

. байх нь нээ \Инээв\.Үнэндээ барокко стиль чинь хувцасны соёлд сонгодог утгаараа  хээ хуарыг аксессуар гоёл чимэглэл болгон хөгжүүлсэн гавьяа бий.

Уран хайчилбарч Н.Баатарцог багшаасаа сурсанаа бас зээгт наамалд ашигласан юм .

Та багш нараа их дурсах юм?

Тэгэлгүй яахав.Өөрөө багш нараа хүндэлж байж шавь нартаа  хүндэтгэл төрүүлэнэ шүү дээ. 

                  

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мөөгөө(103.26.193.6) 2025 оны 03 сарын 13

Отгонзаяа багшдаа улам их амжилтыг хүсье! угын хөдөлмөрч хичээнгүй шинэ соргог бүтээлийг үргэлж эрэлхийлж байдаг тал бүрийн авъастай хүн шүү.

1  |  0
т(124.158.95.133) 2025 оны 03 сарын 13

баздаа баяр хүргэе. АМЖИЛТ ХҮСЬЕ

1  |  0
Chimeg(103.26.194.107) 2025 оны 03 сарын 13

Ahdaa bayr hurgey... Amjit shuuuuu

1  |  0
Ono(203.194.114.205) 2025 оны 03 сарын 13

bayar hurgii bagshdee baharhaj bn shuu

1  |  0
tuul(202.179.20.158) 2025 оны 03 сарын 13

bagshda amjilt ta shuu tani daraa bi bgaa shuu

1  |  0
Оюун(122.201.17.250) 2025 оны 03 сарын 13

Заяа багшдаа амжилт хүсье

1  |  0
Top