Шинэ жил цагаан сар гээд томоохон баяр наадам дөхөхөөр манай улсад архидан согтуурах үүнийгээ дагаад бэртэж гэмтэх тэрч бүү хэл амь насаа алдах тохиолдол сүүлийн жилүүдэд их гарч байна. Тиймээс иргэддээ сэрэмжлүүлэг болох үүднээс шинэ жилийн эрсдэлийн талаар 20 коммент бэлтгэлээ.
1. Шинэ жил ойртохоор иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хаа хамаагүй өдөр шөнөгүй салют буудуулж хамаг амьтны нүд сохолчихгээд авултай байна шүү.
2. Өнгөрсөн жил асаасан салютанд хөлөө түлж, биеэ бэртээх, гараа таслах тохиолдол ганц биш удаа гарч олон амьтныг сандаргасан. Энэ аюултай үзэгдэл шүү.
3. Өнгөрсөн оны шинэ жилээр 8 хүн салютанд онц ноцтойгоор гэмтэж овоо гарз дагуулсан. Давтаж болохгүй аюултай бэртэл шүү.
4. Манай улсад салют буюу пиротехникийн хэрэгслийг худалдан авах, оруулж ирдэг албан ёсны тусгай зөвшөөрөлтэй "Тотал мюзик", "Очир ундраа" гэсэн хоёр компани байхад 20 гаруй компани бараг 200 хүн оруулж ирж хаа сайгүй хулалдаж байна. Энэ аюулын дохио шүү.
5. Өнгөрсөн онд СХД-ийн иргэн 22 настай Ц гэгч чанарын шаардлага хангахгүй салют буудуулснаас болж нүдээ гэмтээж, хараагүй болсон хармсалтай баримт бий. Байж боломгүй аюул шүү.
6. Наймааны том төв Нарантуулаар дүүрэн хулгайн салют зхудалдаж байна. Тэр аюултай шүү.
7. Хятад салют хэрэглээд хуруугаа гэмтээсэн эрэгтэй бичгийг нь уншиж мэдэхгүй болохоорр буруу хэрэглэсэн байна гэж харамссаар гэмтэлийн эмэнэлэгт оржээ. Заавар тайлбаргүй тэсэрч дэлбэрэх бодис зарна гэдэг аюул шүү.
8. Албан байгуллагууд шинэ жилээ тэмдэглэхдээ хавтгайрсан архидалт болгож хэтрүүлэн ууж тасарсан нэг нь осолд орж байна энэ аюултай шүү.
9. Хөлийг нь газар хүрэхгүй болтол хөөрөгдсөн шинэ жилийн шагналууд эрсдэл дагуулж эхэллээ. Шилдэг ажилтан болсондоо баярласан залуу архи хэтрүүлсэнээс болоод амиа алдчихлаа.Энэ аюултай шүү.
10. Өнгөрсөн жил билэгшээлтэй ч юм шиг албаныхан 108 салют хураалаа гээд л байсан. Цаадуул чинь хураана байх. Зөвшөөрлийн бичиггүй салют худалдаалж байгаа нэгнийгээ бариад өгөөрэй тэгэхгүй бол аюултай шүү.
11. Нигер улсад салют дэлбэрч их дэлгүүр нүд ирмэхийн зуурт юу ч үгүй шатсан байна. Эртхэн арга хэмжээ авахгүй бол ийм зүйл болоход ойрхон ч байж мэднэ шүү.
12. Энэ долоо хоногт Дорноговь аймгийн Сайншанд хотод 52 настай Б согтуугаар гудамжинд унтаж байгаад осгож амиа алдсан байна. Шинэ жилээ тэмдэглэж, хөөрч архи хэтрүүлсний гай! аюултай шүү.
13. Мөн Орхон аймгийн Баян-Өндөр суманд 34 настай эмэгтэй өндөр өсгийт гоёлын даашинз, шилэн терикотойгоо осгож нас барсан байна. Гэрт хүргэх хүнгүй согтуу эмэгтэй баяраас гарна гэдэг аюул байна шүү.
14. Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд 31 настай эрэгтэй дан цамцтай орцныхоо үүдэнд шилдэг ажилтны үнэмлэхээ тэврээд нас баржээ. Энэ аюултай шүү.
15. Шинэ жилийн баяр дөхсөн энэ өдрүүдэд ГССҮТ-ын ачаалал хоёр дахин их болжээ. Ачаалал аюултай байна шүү.
16. Улс орон хөгжихгүй дэвжихгүй, хүн амынх нь тоо өсөхгүй байгаагийн шалтгаан осгож амиа алддаад байгаатай ч холбоотой байх шүү манайхаан.
17. Манай улсад архинаас үүдэлтэй бэртэл гэмтэл, өвчин зовлон дайн болж байгаа орнуудын гэмтэлээс давсан байна. Энэ аюултай тоо шүү.
18. Баярлана гэдгийг балгахын нэр гэж ойлгодог балай согтуу монгол болчихоо юу. Балгасаар балгасаар хорогдсоор байвал яах вэ? Энэ аюул шүү.
19. Шинэ жилээр эмч цагдаа нарыг унтуулдаггүй иргэд минь! бүр болохгүй бол их ууж бага согтох арга хэмжээ авбал зүгээргүй юу .
20. Шинэ жил дөнгөж эхэлж байх үед эмнэлгийн ачаалал арав гаруй хувиар өссөн нь эмч нарыг сандаргаж байна. Шинэ жилээ тэмдэглэж эхлээд арав хоноогүй байхад эмнэлгийн ачаалал 10 гаруй хувиар өссөн гэж мэргэжилтнүүд онцоллоо. Иймд согтууруулах
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 1 )
САЛЮТ АВЧ ҮХЭЖ БАЙХААР ЭРҮҮЛ САРУУЛ АМЬДРАХАА БОД АРД ТҮМЭЭН