Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр жудо бөх эрчимтэй хөгжиж байгаа. Тэр тусмаа манай улсын тамирчид энэ спортоор өндөр амжилт гарган аль хэдийнэ дэлхийд данстай болсон. Жудо бөхийн талаар 15 коммент хүргье.
1.Жүдо буюу Жудо бөх гэдэг нь Каноо Жигороогийн анхлан зохиосон Японы цэрэг, байлдааны урлагийн нэг байжээ. Бие хамгаалах урлаг болон спортын төрөл ч болдог байж.
2.Хоёр хүн хоорондоо золгон, мэх хийлцэн өрсөлдөгчөө ар нуруугаар нь унагаах эсвэл хэвтээ барилдаанд тодорхой хугацаанаас дээш хугацаанд цэвэр дарж чадвал ялалт болдог.
3. “Өрсөлдөгчийнхөө хүчийг ашиглан ялалтанд хүрэх" гэсэн дотоод сэтгэлгээг чухалчлан үздэг.
4.Би, чи, бүгдээрээ сайн сайхан "Өрсөлдөгчдөө хандаж талархал, хүндэтгэл үзүүлж хоорондоо итгэлцсэний үндсэн дээр бусдын төлөөх сэтгэлийг өөртөө төлөвшүүлэн, зөвхөн өөрөө биш бусад хүмүүст ч гэсэн сайн сайхан байх орчин бүрдүүлье"гэсэн уриатай аж.
5.Бүх чадлаа сайн сайхны төлөө "Өөрийнхөө бүх хүчин чадлыг ашиглан бүх нийт нийгмийн төлөө сайн үйлс бүтээе" гэсэн итгэл сэтгэлээр энэхүү спортод хүч үздэг.
6.Дан ганц ялалтанд хүрэхийн тулд бус өөрийнхөө дотоод сэтгэлийг ч гэсэн бялдаржуулах зорилгыг агуулдаг юм байна.
7.Бялдаржуулах зорилготой уг бөхийн энэ онд Дэлхийн жудогийн холбооноос гаргасан шинэ чансаагаар 60 кг-ын жинд манай гурван тамирчин эхний аравт багтсан.
8. Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин гурав, олон улсын хэмжээний мастер Г.Болдбаатар дөрөв, Г.Хэрлэн есдүгээр байрт тус тус эрэмбэтэй болов.
9. Харин 66 кг-ын жинг олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг 1830 оноогоор тэргүүлсэн хэвээр байна. Харин С.Мияарагчаагийн рейтинг 11 дүгээр байр хүртэл ухарлаа.
10. Мөн 73 кг-ын жинг олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир тэргүүлэв. 11.Харин түүүний араас Бельгийн жүдоч Дирк ван Тихел, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нарчансаагаар нэхэж байна.
12.Эмэгтэйчүүдийн хамгийн бага жингийн чансааг Бразилийн Сара Менезес тэргүүлсэн хэвээр байгаа бол олон улсын хэмжээний мастер М.Уранцэцэг дэд байрт, Г.Отгонцэцэг долдугаарт эрэмбэтэй байна.
13.Энэ намар Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ээс монголын тамирчин М.Уранцэцэг дэлхийн аваргын алтан медалийг эх орондоо авчирсан.
14. Олимпийн тvvхэнд Монголын тамирчидаас аваргын алтан медалийг Н.Тvвшинбаяр анх удаагаа авч, булган сүүлтэй бөх гэдгээ харуулж байна.
15. Жүдо нь 1964 оны Токиогийн Зуны олимпод албан ёсны тэмцээний төрөл болон орсон. Эмэгтэйчүүдийн төрөл нь 1988 оны Сөүлийн Зуны олимпод нээлттэй төрөл, 1992 оны Барселоны Зуны олимпод албан ёсны төрөл болсон. Дэлхийн Жүдогийн Холбоонд нийт 187 орон багтдаг ба Төв штаб нь Сөүлд байдаг юм байна.

Сэтгэгдэл ( 1 )
judo aguu aguu..............