Алдарт зохион бүтээгч Михайл Калашников 94 насандаа таалал төгслөө

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 24

Дэлхийд хийсэн бүтээлдээ нэрээ мөнхөлсөн олон алдартнууд байдгаас улс орнуудын төрийн далбаанд бүтээлээ оруулсан нэг л хүн байдаг. Энэ бол ОХУ-ын алдарт зохион бүтээгч Михайл Калашников. ОХУ-ын албаны эх сурвалжаас мэдээлснээр,алдарт зохион бүтээгч 94 насандаа таалал төгссөн байна. Гэвч түүний бүтээсэн алдарт “АК 47” байлдааны автомат буу дэлхийн хэмжээнд нэрийг нь мөнхөлж, тэр ч байтугай 1983 оноос одоог хүртэл Мозамбик улсын төрийн далбаанд энэхүү автомат дүрслэгдсэн хэвээр байгаа юм. Нэрт зохион бүтээгч дэлхийн нэгдүгээр дайны сүүлээр Сибирьт айлын 18 хүүүхдийн нэг нь болж төржээ. Харин дэлхийн хоёрдугаар дайныг биеэрээ туулсан тэрбээр 1947 онд “АК 47” автомат бууг зохион бүтээсэн байна. Түүнээс хойш 66 жил өнгөрсөн ч уг автомат 50 гаруй улсын цэргийн зэвсэглэлд хэрэглэгдсэн хэвээр байгаа юм. Анх бий болсон цагаас нь хойш “АК 47” автоматыг хэд хэдэн удаа шинэчилсний дээр нийт 70 сая ширхгийг үйлдвэрлэжээ. Энэ бүхэн нь Калашниковын төрөлх эх оронд нь их хэмжээний ашиг орлого авчирч байсан байна. Калашниковын гавьяа, бүтээлийг үнэлж ОХУ-ын баатар цол болон хөдөлмөрийн баатар цолоор хоёр ч удаа шагнаж байжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.27) 2025 оны 03 сарын 13

That”s a clever answer to a tricky qutsoien

1  |  0
Top