Мөнхийн залуу тодотголтой топ модель 40 гарсан ч загварын тайзнаасаа буугаагүй байгаа. Түний үзэсгэлэнт царай , сайхан биеийг нь харсан хэн ч насыг нь таахгүй бизээ. Одоо хүртэл ганц бие топ маань ганц охинтой. Тэрээр би охиндоо сургааль айлдаад суухыг хүсдэггүй бид хамтдаа night club орон бүжиглэх дуртай гэж хэлдэг цөөхөн ээжүүдийн нэг. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж, анхны үрээ аав дээр нь үлдээсэн топын охин Мишээл өдгөө 20 настайтом охин болсон нь ээж охин хоёрыг найзууд гэж эндүүрэхэд ч хүргэдэг. Ээжтэйгээ усны дусал мэт адилхан Мишээл охин нь сүүлийн үед ээжийнхээ чихнээс нэлээдгүй хонх уяад байгаа нэгэн .Нас бие гүйцсэн охин нь ээжийгээ эзгүйд саяхан гэр бүл болсон залуу хосыг салгаад амжжээ. Айлын нөхөр эргүүлж, авааль эхнэрээс нь салгасан тэрээр айхтар ширүүн зантай нэгэн гэнэ. Нөхөртөө хууртсан эхнэр нь Мишээлээс “Амьдарлыг минь битгий үрэн таран хийгээч “хэмээн гуйхад хөөрхий бүсгүйг элдвээр доромжлон тэгвэл би амиа хорлоно хэмээн сүрдүүлжээ. Хоёр жилийн өмнөөс охинтойгоо хамтран амьдрах болсон Э.Одгэрэл эмээ болох насан дээрээ ээжийн үүргээ гүйцэтгэж байгаа ч охинтойгоо учраа олох гэж багагүй зовж байгаа бололтой.

Сэтгэгдэл ( 0 )