Хахууль тараадаг Ш.Сайхансамбуу гишүүний бас нэг ”но”

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 30

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр бас нэг нууцаа дэлгэв. Сүүлийн үед улс төрчдөд хахууль өгснөө хүлээн зөвшөөрөөд байгаа эрхэм гишүүн бас хил гаалийн ажилтнуудыг хулхиддагаа сонирхуулж ярьсан юм. Агаарын аялал хийх хүмүүс нисэх буудал дээр мэдүүлгийн хуудас гэж заавал бөглөдөг. Захын босс тэр хуудсыг бөглөх яснаасаа дургүй бөгөөд ямар хөрөнгөтэй явж байгаа вэ гэсэн асуултан дээр нь "Хоёр өмд, гурван цамцтай" гээд биччихдэг аж. “Би ер нь тэр цаасан дээр үнэн бичдэггүй. Монгол Улс сүртэй нягталж бүртгэдэггүй юм чинь тэнд бичсэн, бичүүлсэн болж яадаг юм. Иргэний үнэмлэхээр нь л бүртгэдэг байхад болно” гэлээ.

 

Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top