”Цогт тайж” кино шинэчлэгдэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 30

 

 

Өнгөрсөн долоо хоногт БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзун “Цогт тайж” уран сайхны киноны контратив хувилбарыг дижитал болгохоор Франц улс руу авч явжээ. Үндэсний төв архивын кино гэрэл зураг, дуу авианы баримтын төвийн архивд “Цогт тайж” уран сайхны кино негатив, контратив, лаванд, дуу дүрсний гэсэн таван төрлөөр хадгалагддаг аж. Ямар ч тохиолдолд анхны хувилбар буюу негатив хальсыг гадагшаа явуулж, бусдад өгдөггүй гэнэ. Харин  Франц-Монгол хоёр улсын гэрээний дагуу хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд “Цогт тайж”-ийг сэргээн засварлаж, дижитал хувилбарт шилжүүлэх гэж байгаа учраас хоёр дахь хувилбар буюу контратив хальсыг өгч явуулсан аж.

Монголын кино урлагийн анхны бүтээлүүдийн нэг, амьд домог болсон "Цогт тайж" кино удахгүй шинэ хэлбэрээрээ ард түмэнд хүрэх нь ээ.

М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top