Эмоушны Т.Солонго: ”Би найзынхаа нөхөртэй орооцолдох хүн биш”

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 01

“Эмоушн” хамтлагийн охид дөрвүүлээ Америк яваад олон жилийн дараа “Sweetymotion” хамтлаг нэртэйгээр гурван хүүхэн буцаж ирсэн. Гээгдсэн гишүүн нь Солонго байв. Тус хамтлагт байхдаа олны анхааралд хамгийн их өртдөг нь Солонго байсан. Тэр ч үүднээс нөгөө гурав нь атаархаж шахсан гэх яриа гарч байв. Ер нь "рост"-оороо гологдсон, өөрөө шантарсан, хүүхэдтэй болсон, Чинбаад дурласан гээд л түүний хамтлагаасаа гарсан шалтгааныг янз бүрээр л тайлбарлаж бичиж байсан. Харин тэр олон жилийн дараа "Өнөөдөр" сонинд өөрийнхөө хамтлагаасаа гарах болсон шалтгааныг ийнхүү тайлбарлажээ.

 

...-“Sweetymotion"-ынхон өнгөрсөн жил тоглолт хийсэн. Солонготойгоо хамт дуулах болов уу гэсэн хүлээлт узэгчдийи дунд байсан? 

-Тоглолт болох үеэр би ажлаар гадагшаа явж таарсан.

-Гэхдээ тоглолт болохыг мэдэж байсан биз дээ? 

-Мэдэж байсан.                  

-Ер нь уулзсан уу, та хэд? 

-Уулзсан,   уулзсан.  Өчнөен олон жил хамт байсан юм чинь уулзалгүй   яах   вэ.  Тэд  ирээд тоглолтын    бэлтгэл, телевиз, сонинд яриа өгөх гээд нэг хэсэг завгүй    явсан. Тэгээд жаахан уужирсныхаа  дараа уулзацгаасан.

-"Sweetymotion" эх орондоо ирэхээс өмнө чи "Хамтлагийн бүсгүйчүүдээ тэсэн ядан хүлээж байна. Хамтдаа дуулахыг мөрөөдөж байгаа" гэж байсан. Гэтэл нөгөө хэд ирчихээд "Угаасаа л бид гурав байсан, бид гуравт дөрөв дэх хүн хэрэггүй" гэж мэдээлсэн. Энэ чиний олон жилийн хөдөлмөрийг үгүйсгэж байгаа хэрэг биш үү? 

-Миний тэгж ярьсан нь үнэн. Би өөрийгөө хамтлагаас гараагүй гэж бодож явсан. Тэд олонх, би ганцаараа. Хамтлагт ядаж 50 хувьтай байж шийдвэр гарахад нөлөөлнө шүү дээ. Намайг хамтлагаас гаргасан нь тэдний л шийдвэр. Энэ талаар ер нь яримааргүй байна. Би үүнд гомдоод янз бүр болоод явсан юм байхгүй. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Цаг хугацаа явдгаараа л явна. Би тэдний юу хэлснийг нэг бүрчлэн сонсоогүй. Таньж мэддэг хүмүүс ирж янз янзын юм хэлж л байсан. Би нүдээрээ харж, чихээрээ сонсоогүй, уулзаад өөд өөдөөсөө хараад сууж байхад тэгж хэлээгүй болохоор тэгээд л өнгөрсөн. Хэрэв үнэхээр тэгж ярьсан бол хүмүүс өөр өөрийнхөөрөө л ойлгоно биз, тэгээд ч бусдын хэлсэн үгний өмнөөс би тайлбар хэлэх нь илүү хэрэг гэж бодож байна. Би тэднийг найзаа гэж боддог хэвээрээ л байгаа.

-Арваад жил хамтран уран бүтээл хийж, нэг гэр бүл болж амьдарсан хүмүүс ийм харилцаатай болсон нь нэлээд гүнзгий хагаралдсаны шинж байх даа? 

-Намайг Монгол руу явахад ямар нэг асуудал гарч, бидний хооронд хэрүүл маргаан болоогүй. Яалт ч үгүй хувийн шалтгаан гарсан болохоор би явсан. 2006 онд би ганц дүүгээ алдсан. Дүү маань "Гурван охин" хамтлагийг байгуулалцсаныг хүмүүс мэдэх байх. Би жирэмсэн болсон, охиноо төрүүлсэн. Нэг л мэдэхэд цаг хугацаа өнгөрч ийм юм боллоо.                      

-Тэдэнтэй намар уулзсан гэлээ. Тэдний байдал ямар байсан бол?                            

 -Найзууд яаж уулздаг вэ, тэгж уулзаад л салсан

-Чамайг  Чинбаатай хардсан гэдэг яриа байдаг юм билээ? 

-Эрүүл ухаанаар бодоход яаж тийм юм байх вэ дээ. Эрэгтэй хүн хамаагүй байдаг юм аа гэхэд би найзынхаа нөхөртэй орооцолдох хүн биш ...

 

            "Өнөөдөр" сониноос хэсэгчлэн нийтлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top