Хятад улсад хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 20 жилийн хорих ял сонссон эгч, дүүс Б.Цэвэлмаа, Б.Норжмаа нарыг эх оронд нь шилжүүлэн авах тухай хүсэлтийг саяхан тус улсын эрх бүхий албаныханд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гаргажээ. Эгч, дүү хоёр 2008 онд Өвөрмонгол эрэгтэйн захиалгаар Улаанбаатараас Эрээн хотын гаалиар мансууруулах төрлийн бодис болох каннабис нэвтрүүлэхийг завдсан гэм буруутай үйлдэлдээ тус улсын Ардын шүүхээс ял сонсчээ.
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )