Ерөнхий сайдын хулхин дээр цэцэг ургуулжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 30

Саяхан гүйцэтгэх засаглалын тэргүүн  Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн жижиг бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд үүдээ нээсэн Хөдөлмөр сургалтын төвийн ажилтай танилцжээ. Тус төвд "Ээрмэл" компанийнхан суурь машинуудаа авчирч байрлуулаад хоёр багш хорооны иргэдэд нэхмэл хийх аргыг зааж байжээ. Нөгөө өрөөнд нь, арьсаар цүнх, гутал зэргийг хийдэг хувийн компани мөн л иргэдийг сургаж байгаагаа мэдэгдэж чухам л ирмүүн хөдөлмөрийн талбар болсон юм байх. Дүүргийн Хөдөлмөрийн албатай хамтран зохион байгуулж буй уг сургалтаа үр дүнтэй яваа гэж ажлаа сайдад тайлагнасан ч Ерөнхий сайдыг буцсаны дараа 30 минут ч өнгөрөөгүй байхад нөгөө Сургалтын төв маань хоосон байшин болж хувирсан гэнэ. Нүглийн нүдийг гурилаар хуурна аа гэж...

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top