Английн хунтайжийн хуриманд дэлхийн олон орны төрийн тэргүүн, ихэс дээдсүүд уригдсан. Харин манай улсын ерөнхийлөгчийг уриагүй байна. Энэ талаар ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх "Хурим аав ээжийнхээ үеийг бодвол хоёр дахин цөөн зочидтой байсан. Мөн хаант засаглалтай улсуудын зочид түлхүү оролцсон. Манай улсын ерөнхийлөгчийн хувьд ханхүү болон сүйт бүсгүйд нь баярын цахилгаан илгээсэн" гэх тайлбар өгчээ. Харин ирэх долдугаар сард Монако улсын ван Альберт II-ын хуримын ёслол болох аж. Монакогийн ван Альберт II 2008 онд манай улсад зочлон ирж байжээ. Монгол Улсыг сайн мэддэг хүний хувьд, мөн олон улсын хэмжээний цөөнгүй хурлууд дээр манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж санал солилцож байсны хувьд хуримын ёслолдоо урьж, урилга ирүүлээд байгаа ажээ. Монакогийн ван 2006 оноос хойш дотнын харилцаатай явж ирсэн Өмнөд Африкийн усанд сэлэлтийн тамирчин Шарлен Витстоктой сүй тавьснаа өнгөрөгч оны зургадугаар сард зарласан байна. Тэдний хуриманд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор ажлынхаа төлөвлөгөөнд оруулсан байна.
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )