Британийн Колумбын их сургуулийн профессор Жулиан Деркес Монголын гурав дахь хөршийн улстөрийн бодлого хийгээд гадаад хөрөнгө оруулалтын нөлөөллийн талаар бичжээ. Одоогоос гурван жилийн өмнө бичсэн эл нийтлэл агуулга өнөөдөр ч Монголын улстөр, эдийн засагт бий гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Энэ нийтлэлийг орчуулан хүргэе.
Монголын гуравдахь хөршийн бодлого ба гадаад хөрөнгө оруулалт дахь нөлөө
Жастин Ли-гийн 2011 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн пост Монголын эдийн засгийн хөгжилд дүн шинжилгээ хийх улстөрийн хүрээний хэлэлцүүлэгт урьсан агуулгатай ажээ. Өнөөгийн байдлаар Монгол Улсад Хятадын нөлөө бүхий л салбарт илэрч, энэ үзүүлэлт улам дээшлэх хандлагатай байгаа гэдгийг дүгнэлтэд онцгой анхааруулсан байна. Яагаад гэвэл энэ нөлөөлөл олон нийтийн чиг хандлага, бүс нутгийн хөгжилд тун чухал байр суурь эзлэх ба үүнд хатуу анхаарах ёстой юм.
Ли ерөнхийдөө улстөр, популизм болон хөрөнгө оруулалтын уялдаа холбоог судалж, бүтээлдээ тусгадаг.
Гадаад бодлого: Энэ нь улстөрийн тавцанд бүхэл бүтэн хэсгийг эзлэх чухал ухагдахуун мөн. Монгол Улсын парламент өнөөгийн байдлаар гадаад бодлогод маргаан гарсаар байгаа бөгөөд тэд алсын хараандаа хэнийг оруулах талаар байр суурийн зөрчилтэй байна. Хамгийн гол нь шийдэлд хүрэх ёстой цаг хугацаа улам ойртсоор.
Монголчууд өнөөдөр “гурав дахь хөрш” хэмээх үгийг хэрэглэх нь олширчээ. Одоо Монгол Улсын Засгийн газар Орос, Хятадаас өөр найдвартай түншлэгч хайж байгаа.
Тэдний хувьд гуравдагч хөршөөр тодрох магадлалтай улс бол Канад, эсвэл бүр Европын холбоо байж болно. Гэхдээ Европын холбоо, магадгүй холбоон доторх бие даасан улсууд, тухайлбал Герман, Их Британи хоёр тагнуулч Хурцыг хулгайлсан хэргээс болж Монгол руу элэг муутай хандах болсон.
Ийм тохиолдолд Япон, Өмнөд Солонгос, АНУ байж болно. Америкийн дарга нар Монгол Улсыг энхийг сахиулах ажиллагаанд гар бие оролцож Ирак, Афганистанд цэргээ байршуулсанд талархаж байгаа юм.
Бүр болохгүй бол Монгол Улс бат бэх харилцаагаа сэвтүүлэхгүй авч явсаар байгаа Турк, Казахстан, Энэтхэг зэрэг улс ч бий.
Монголчууд гуравдахь хөршийн бодлогоо хэрэгжүүлж эхлээд, зарим нэг амжилттай хэлэлцээрийг хийсээр байна. Япон, Солонгосын тухайд олон салбарт Монголтой хамтран ажилладаг. Ялангуяа, монгол эрчүүд Японы сумогийн дэвжээг эзэгнэж байгаа бол маш олон монгол ажилчин Солонгосын үйлдвэрүүдэд ажиллаж байна.
Канадын талаар ярихада, тус улсаас Монгол Улсад хамгийн анх суусан Элчин сайд бол Анна Биолик, түүний дараа буюу 2008 оноос Грег Голдхаук өнөөдрийг хүртэл Элчин сайдаар сууж байна.
Барак Обама Ерөнхийлөгч болсны дараах хэсэгхэн хугацаанд энэ хоёр орны харилцаа хөшингө байдалд орсон юм шиг санагдаж байв.
Ли-гийн судалгааны дүгнэлтээс харахад, Монгол Улс гуравдахь хөршийн бодлого баримталж байгаа нь улстөрийн гэхээс эдийн засгийн томоохон түнштэй болох сонирхолтой холбоотой аж. Магадгүй энэ нь гуравдахь хөршийн бодлого, зорилтыг тайлбарласан хамгийн оновчтой томьёо мөн байх.
Бүр нарийн яривал, гурав дахь хөршийг уул уурхай, Оюутолгой, Тавантолгойд л харилцан ашигтай ажиллахын тулд сонгох гээд байгаа юм. Гэхдээ өнөөгийн хандлагаас харахад Их Британи, Австрали, Канад улс Монголын уул уурхайд голлох байр суурийг эзэлж байгаа нь үнэн.
Мэдээж, өмнөд, хойд хөршүүд энэ асуудалд эмзэглэж байгаа. Гэвч монголчуудын хувьд хятадуудтай түншлэхийг угаас хүсдэггүй нь түүхэн замналтай нь холбоотой.
Яах вэ, анти-хятадууд буюу популистууд Хятадын эсрэг ажиллаад байгаа ч дүндээ бол өмнөд хөрш хэзээ ч байр сууриа тавьж өгөхгүй гэдэг нь тодорхой. Сүүлийн жилүүдэд дайсагнал нь ч газар авахаа байсан.
Одоо Монголын томоохон салбаруудад тусгай зөвшөөрөл эзэмшдэг Хятадын гигант корпорациуд бий. Тэд Засгийн газрын төслүүдийг авдаг нь ч нууц биш. Бодитб айдал дээр Хятадын компаниуд Монголын гол ханган нийлүүлэгчид болжээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 3 )
gehdee mongolchuudiin dund amerik, kanad -d ch itgel aldarsan shu de. tednii ner hund mongold asar unasan. amerik kanaduud mongold mongolchuudtai hamtardaggui hyataduudtai hamtardag shu de. mongol dahi 3 dagch hurshiin ner hundiig usa, kanad, uk-uud l unagaj bgaa.
Mash bodit zuil helj.Odoo ergeed yavj yavj Oros ah nartaigaa evteihen tunshilhees uur zam baihgui baihaa.z