Чойр-Замын-Үүд чиглэлийн 435.4 км хүнд даацын тусгай зориулалтын авто замын төслийн барилгын ажил эхэллээ. Төслийн гүйцэтгэгчээр “Жүнлүшүн Констракшн Инвестмент” ХХК шалгарсан байна. Нийт хөрөнгө оруулалтыг 500 сая ам.доллароор тооцож, 70:30 харьцаатай зээл болон хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Гүйцэтгэгч компани 30 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөн, засвар арчилгааг хариуцаж, дараа нь Монгол Улсад хүлээлгэн өгөх юм байна.
Энэхүү зам ашиглалтад орсноор тээврийн хугацаа 4-6 цагаар багасаж, тээврийн зардал 27% буурах аж. Мөнгөн дүнгээр тооцвол жилдээ 130 орчим тэрбум төгрөг хэмнэнэ. Экспортын ачаа тээврийн 20%, импортын тээврийн 80% тус замаар тээвэрлэгдэх тул Монгол Улсын транзит тээврийн гол зам болохыг Зам, тээврийн яамнаас тодотгосон юм.

Сэтгэгдэл ( 0 )