Хэдэн настайдаа сексийн харьцаанд орж болох вэ?
Энэ асуултанд хэн ч хариулт өгч чадахгүй зөвхөн чи хэзээ гэдгийг шийдэх болно. Мэдээж 18-аас дээш нас хамгийн тохиромжтой. Учир нь ийм насны охид бие даасан, үүсч болох хариуцлагыг үүрч чадах чадвартай, бас сэтгэл зүйн бэлтгэлтэй байж чаддаг. Тэгээд ч зарим охид хэдийнэ эцэг эхийнхээ гараас гарчихсан байдаг шүү дээ. Мэдээж бэлгэвч худалдаж авахад иргэний үнэмлэх, бас эцэг эхийн зөвшөөрөл шаардахгүй. Үнэхээр л чи маш их хайртай бол сексийн харьцаанд орж болно. Мөн сексийн харьцаанаас үүсч болох асуудлууд " жирэмслэлт, өвчлөлт" -ийн тухай хангалттай мэдлэгтэй байх ёстой. Нэгэнт хийгээд өнгөрсөн алдааг засч болохгүй тул хожим харамсах зүйл гаргахгүйн тулд сексийн харьцаанд бэлэн байгаа эсэхээ сайтар тунгааж амрагаа хэн болохыг бодоорой.
Яагаад тэр сексийн дараа унтдаг юм бэ?
Эр хүний гормоны хэрэг. Дур тавилтын дараа организм болон мэдрэлийн систем амрахыг хүсдэг. Иймээс ч унтах хүсэл төрдөг. Мөн тэр их ядарсны шинж. Тэр чадсан, бас сэтгэл хангалуун байна, одоо харин тайвширч амрахыг хүсч байна гэдгийг ойлго. Мэдээж чи одоо аз жаргалаасаа холдохыг хүсэхгүй байгаа. Иймээс өөрийгөө зугаацуул. Чихэвчний хөгжим сонс. Хайртынхаа цамцыг өмсөж үзсэн ч болно.
Сексийн сэдвээр юу ярих вэ?
Хамгийн яриа бүсгүй ч энэ талаар яриа үүсгэхээс ичдэг. Хэргийн учир нь биднийг бага байхаас минь л ээжүүд маань даруу төлөв байхыг сургаж ирсэн нь ичихэд хүргэдэг. Гэвч чи энэ сэдвээр ярилцаж чаддаг байх ёстой. Нэгэнт та хоёр сексийн харьцаанд орж харьцаагаа улам бэхжүүлж нээлттэй харьцаж байгаагаас хойш энэ тухай ярилцдаг байх ёстой. Юу чамд таалагдахгүй, бас таалагддаг тухай, яавал аятайхан, бас тааламжтай байх гээд зайлшгүй ярих ёстой зүйл их байна шүү дээ. Мөн хамгаалах хэрэгслүүдийн тухай алийг нь хэрэглэвэл зохих эсэхээ ярилцахаа ч мартаж болохгүй.
Дур тавилтаар хэр хэмжээний үрийн шингэн ялгардаг вэ?
Найз охидынхоо яриаг сонсоод чиний санаанд усан оргилуур л орох биз. Гэвч энэ эндүү бодол. Үнэн хэрэгтээ үрийн шингэн ердөө 3-5 мл л гардаг. Энэ үйл явцыг эякуляция гэдэг. Энэ үгийг сана. Дур тавилт бол өөр зүйл. Дур тавилт бол хамгийн дээд мэдрэхүйн сайхан мэдрэмж бөгөөд дараа нь унтах хүсэл төрүүлэгч юм. Дур тавилт нь эякуляциягүй явагдаж болдог. Мэдээж ихэнх тохиолдолд энэ хоёр процесс нь зэрэг явагддаг. Яагаад эрчүүдийн толгойд зөвхөн сексийн тухай бодол эргэлдэж байдаг юм бэ. Яагаад гэвэл чи сайхан романтик хайрыг мөрөөддөг шиг л байхгүй юу. Үнэндээ нас биед хүрсэн эрчүүдийн сонирхлыг секс яалт ч үгүй татаж байдаг. Эр хүн тавдугаар ангиасаа л бусдыг элэглэн дооглож далдуур шоолж байсаар том болох тусам энэхүү тоглоом шоглоом нь бодит туршлага болж ирдэг. Тэд том болох хэрээр өөрсдийн бодлоо ажил хэрэг болгож амталж үзэхийг илүүд үзэж сексийн тухай бүгдийг мэдэж эзэмшиж авахыг хичээдэг.
Хэр удаан үргэлжилдэг вэ?
Хичнээн л бол хичнээн үргэлжилж болно. Хэрэв та хоёр өмднийхөө товчийг тайлахаас богино хугацаанд амжуулсан бол амраг чинь сандарч, бас өөрийгөө хянаж чадаагүйнх. Иймээс түүнийг эелдгээр тэвэрч түүнд хоёр дахь боломж олго. Магадгүй тэр тав дахь боломж дээр ч засарч болох юм. Харин чи ядарч байгаа бол ядарч байгаагаа шууд хэлэх хэрэгтэй. Мөн хүсэхгүй байгаа бол юу ч хийх хэрэггүй.
Хэрхэн түүнийг оролдох вэ?
Өдөөх гэдэг бол петтинг юм. Петтинг гэж юу вэ гэж олон хөвгүүд, охид асуудаг. Петтинг гэж бие биенээ оролдох, тодруулбал, үнсэх, тэврэх, илэх зэргийг хэлдэг. Бие биедээ тааламжтай сэтгэгдэл төрүүлж, хайр, хүсэл сонирхлоо илэрхийлэхийн тулд эрэгтэй эмэгтэй хүмүүс үүнийг хийдэг. Мөн петтингийг сексийн харьцаанд ороход хараахан бэлэн болоогүй үед буюу өмнө нь хийх нь элбэг байдаг.
Үсээ яах вэ?
Энэ хэсгийн арьс нь эмзэг мэдрэмтгий, бас нимгэн байдаг тул үсийг нь авахдаа болгоомжтой хандах ёстой. Умдагны үс их ургах нь тийм ч тохиромжтой биш. Ялангуяа сарын тэмдэг ирж буй үед. Мөн бүр хусаад авчихсаны дараа ургахдаа загатнадаг муу талтай. Иймээс нэг хэмжээнд богиновтор байлгах хэрэгтэй. Зөвхөн умдагны урд хэсгийн үсийг шүү. Харин анус болон бэлгийн уруулын хоёр талаар ургасан үсийг чимхүүрээр биш, зориулалтын эмэгтэйчүүдийн татуурга хэрэглэж хусаарай. Мөн урд талынхаа үсийг засч хэлбэр оруулахыг хүсч байгаа бол мөн ялгаагүй зориулалтын татуурга хэрэглэ. Хуурай үед нь хусвал их өвддөг тул усанд орж байхдаа савандаж, эсвэл зориулалтын хөөсийг нь түрхэж
хусч аваарай.
Бэлгэвч тааламжгүй байдаг гэдэг нь үнэн үү?
Эрчүүдэд бэлгэвч тааламжгүй байдаг гэж хэлэх болно. Барьж, бас загатнуулах нь ч бий. Эсвэл бүр ондоо зүйл ч ярьж магадгүй. Гэвч тэдний ингэж баашилж байгаа нь амиа бодсон хэрэг. Иймээс чамд хайртай, чамайг халамжилж анхаарал тавьж чаддаг эр хүн хэзээ ч өөрт нь тааламжгүй зүйл мэдрэгдэж байгаагаа хэлэхгүй амаа хамхиад л өнгөрөх болно.
Үүнээс жирэмсэлж болох уу?
Хэзээд жирэмслэх боломжтой.Мэдээж сексийн харьцаанд орж л байгаа бол шүү дээ. Харин сарын тэмдгийн зохицуулалтаар хамгаалалтгүй болон хамгаалах эм бэлдмэл хэрэглэсэн үед л сексийн харьцаанд ороход жирэмслэхгүй. Бусад бүх тохиолдолд 100 хувь жирэмслэх магадлалтай. Яагаад тэр дур тавьж чаддаггүй юм бол арай тэр... Сонгино арилгахад нүднээс чинь нулимс гарч, харин модноос унавал хөлөө хугалах болно. Энэ бол физиологийн хариу үйлдэл. Хэзээ ч эр хүн сексэд дур тавихгүй өнгөрнө гэж байдаггүй. Нэг бол тэр өвчтэй, эсвэл хэт биеэ барьж анхаарлаа төвлөрүүлснээс болсон. Иймээс түүнд боломж олго. Дараагийн удаа тэр чадах болно.
Том, эсвэл жижиг аль нь илүү вэ?
Ямар ч эр хүн чамд том нь илүү гэж хэлэх болно. Нэгдүгээрт, жижиг эрхтэнтэй эрчүүд өөрийнхөө хэрэгсэлд хангалуун биш байдаг. Хоёрдугаарт, том эрхтнээрээ тэд бахархдаг. Тэд ингэж л боддог. Секс бол спортын олон төрлүүдийн нэг л гэсэн үг. Харин эмэгтэйчүүд сексийг хайр сэтгэлийн илэрхийлэл гэсэн утгаар нь илүү ойр хүлээж авдаг. Хамгийн гол нь чиний сонгосон эрийн эрхтэн том биш, бас жижиг ч биш, харин хайртай зүйл байх ёстой. Тэгээд ч хэмжээ тийм ч чухал зүйл биш юм. Харин чамд сонирхуулж хэлэхэд эрэгтэй хүний эрхтэн дунджаар 18 см байдаг.
Яагаад бүсгүйчүүд ам султай байдаг вэ?
Яагаад гэвэл сексийн тухай сэдэв үргэлж тэргүүн эгнээнд байж ирсэн. Нараагийн үсний засалт, Чимгээгийн шинэ даашинз, Одноогийн шинэ найз хөвгүүнээс ч илүү сонирхолтой учраас, бас халуухан сэдэв учраас л тэр. Иймээс л чиний нууц хов зөөгчдед аз завшаантай зүйл болчихдог байна. Сексийн буюу зөвхөн өөрт чинь
л хамаатай асуудлыг хэнд ч бүү дэлгэ. Зөвхөн өөрөө өөртөө хадгал. Өнөөдөр чи найзалж байгаад маргааш салахад тэр чиний бүх нууцын тухай дараагийн
найз охиндоо ярих тул хувийн шинж чанартай асуудлаа өөртөө үлдээж
бай.
Эх сурвалж: Монголын нэг өдөр сонин
Сэтгэгдэл ( 0 )