Энэ долоо хоногт дахин цасан шуургатай

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 02

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадастай, сэрүүвтэр байна.

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Алтайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар солигдмол үултэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хөвсгөл, Архангайн хойд хэсгээр 5-10 хэм хүйтэн, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Булган, Сэлэнгийн нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

Зүүн аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1 градус дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 14-19 хэм дулаан байна.

Маргааш шөнө баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 4-нд зарим газраар, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 3-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр, 4-нд зарим газраар, 5, 6-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 4-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод Монголын тал нутгаар 1-6 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 13-18 хэм дулаан, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top