Эмэгтэй хүн ээж болно гэдэг энэ хорвоогийн хамгийн их аз жаргал билээ. Дөнгөж төрсөн үрийнхээ дууг сонссон ямар ч эх өөрийн эрхгүй уярдаг, тэр ч байтугай араатан хүртэл хүний нялх үрийг хөхөөрөө тэжээсэн олон тохиолдол бий. Гэтэл араатны үйлдлээс ч долоон дор хэрэг өнгөрсөн долоо хоногт гарлаа. Өнгөрсөн сарын 23-ны 14.00 цагийн үед Нэгдүгээр амаржих газарт амаржсан Д.Алтантуяа гэдэг эмэгтэй шөнө нь нялх үрээ орхиод оргожээ. Түүний хүү бага зэргийн дутуу төрөлт буюу хоёр кг жинтэй төрсөн байна. Одоо тус амаржих газрын инкубаторт байгаа гэнэ. Уг эмэгтэй тус төрөхийн бүртгэлд Дагвын Алтантуяа, 36 настай, Баянгол дүүргийн II хорооны 4-20 тоотод оршин суудаг гэж бүртгүүлсэн юм байна. Гэвч тэр хаягтаа байхгүй бөгөөд ФБ 7505.... гэх регистрийн дугаараар нь шалгахад дээрх хүн байдаг нь батлагдсан аж. Д.Алтантуяагийн эмнэлэгт ирэхдээ өгсөн хаягийнх нь дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд шалгахад тухайн хаягтаа байхгүй, өдгөө хүртэл олдохгүй байгаа юм байна.
Д.Сэндэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )