Чанаргүй архи хэрэглэснээс 40 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 02

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт энэ оны эхний улирлын байдлаар 40 гаруй хүн "мянгын" гэх тодотголтой архинд хордож нас барсан гэх албан бус мэдээлэл байгаа юм байна. Иймээс тус дүүргийн цагдаагийн хэлтсээс Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Архигүй Монгол" уриалгыг хэрэгжүүлж, дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амар тайван байдлыг хангах зорилгоор 45 хоногийн аяныг эхэлжээ. Аяны хүрээнд архи байнга хэтрүүлэн хэрэглэдэг, удаа дараа хэрэглэж, албадан эмчилгээнд хамрагдсан хүмүүсийг сургалтанд хамруулж, ажлын байраар хангах, согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын холбогдох хүмүүст хууль тогтоомж таниулах арга хэмжээ явуулах ажээ. Хямд үнэтэй архи худалдахгүй байхаас гадна онцгой албан татварын тэмдэг, архины үйлдвэрүүдийн нийлүүлж буй согтууруулах ундаа нь стандартын шаардлагад нийцэж буй эсэх талаар байнга хяналт тавьж ажиллах юм байна.


М.Гэрэлгуа. Zindaa.mn

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top