“East Asia Forum”-ийн албан ёсны цахим хуудаст нэг нийтлэл гарчээ. Энэ нь Монголын тухай. Монгол Улс гуравдагч хөршийн бодлогоор Орос, Хятадын хаалтыг нэвтэлж, баруунтай харилцаж байгааг сайшаасан утгатай. Үүнийг орчуулан хүргэж байна.
Монгол Улс бүс нутагтаа эдийн засгийн гадаад бодлогыг тодорхойлох цаг
Монгол Улс сүүлийн 20 жилийн хугацаанд гадаад бодлогодоо “Гуравдагч хөрш”-ийг голчлон баримталсан нь амжилтад хүрсэн гэхэд болно. Энэ улсын ардчилал, өсөн нэмэгдэж буй баялгийн ашиглалт зэрэг нь гуравхан сая хүн амтай, өргөн уудам газар нутагтай орныг дэлхийн тавцанд тодоор харагдуулах болов.
Үүнийг амжилт гэж хэлж болох ч, Монголын эрх баригчид өнөөгийн байдалд тохируулан илүү олон, шинэлэг бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Яг үнэндээ Монголын гадаад бодлого Орос, Хятадтай улс төр, эдийн засаг, цэргийн тэнцвэртэй харилцааг л хангахыг чиглэж байсан нь нууц биш.
1990 оноос хойш Монголын гадаад бодлого тэнцвэржих чиглэлээр явж ирсэн. Ялангуяа аюулгүй байдлын хүчирхэг хамгаалалт байхгүй тул төвийг барих нь гол бодлого байжээ. Угаас ингэхээс өө арга байхгүй. Тухайлбал, 2002 оны арваннэгдүгээр сард Далай лам Монголд айлчилсны дараа Хятад хилийг хааж, төмөр замын сүлжээг тасалсан. Мөн 2009 онд Монголын ураны зохицуулалт оросуудын гарт орсон гэх жишээгээр дээрх асуудлыг тайлбарлаж болно.
Гэхдээ эцсийн дүнд, Монгол хоёр хөрштэйгөө тэнцвэртэй, ажил хэргийн түвшинд харилцаж чадаж байгаа. Үүний хажуугаар “Гуравдагч хөрш”-ийн бодлого руу анхаарлаа сайтар хандуулж байна.
Гуравдагч хөршийн бодлого Австрали, Канад, Европын холбооны гишүүн орнууд, Энэтхэг, Япон, БНСУ, Турк, АНУ-руу чиглэж байгаа аж. Мэдээжийн хэрэг эдгээр орон Монголын эдийн засаг, улс төр, нийгмийн харилцааны хөгжилд томоохон нөлөө үзүүлдэг.
Жишээлбэл, Монголын нэг хүнд ногдох гадаадын тусламжийн хэмжээ 100 орчим ам.долларт хэлбэлзэж байв. Энэ тусламж өндөр хөгжилтэй орнуудаас ирж байсан.
Дараагийн жишээ нь, 2005 оноос Монгол Улс олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн. Энэ нь олон улсын харилцааг олон шатаар дээшлүүлсэн гэж барууныхан үзэж байна.
2014 оны байдлаар Монголын цэргүүд олон улсын энхийг сахиулагчдын нэг хувьтай тэнцэхүйц болжээ. Өнөөгийн байдлаар 935 алба хаагч ажиллаж байгаа. Харин олон улсын 98200 энхийг сахиулагч дэлхийн хэмжээнд ажиллаж байна.
Одоо Монгол Улсын нөхцөл байдал маш ихээр өөрчлөгдөж байгааг олон талаас нь харж болно. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 3500 ам.доллар болж, сүүлийн хоёр жилийн дотор дундаж орлоготой улсын тоонд орох хүртлээ эдийн засгийн өсөлттэй байлаа.
Иймд Монгол Улсад үзүүлэх тусламжийн хэмжээг багасгах талаар НҮБ, Дэлхийн банк, Олон улсын валютын сан хэлэлцэж байна. Японы тусламж яваандаа зээлийн хэлбэрт шилжих нь тодорхой болов.
Тэр ч бүү хэл, Монгол Улс дотоодоос тусламж гаргах талаар ярьж байгаа. Тухайлбал, Хойд Солонгост хүнсний тусламж илгээсэн.
Монгол ардчиллыг сонгосноос хойш, анх удаа Зүүн хойд Азийн хөгжилд томоохон нөлөө үзүүлж эхэллээ. Боломж бололцоо ч их байна.
***
Барууны хүчнүүдийн сонирхол ийм ажээ. Тэдний хувьд Монгол Улс хоёр хөрштэйгөө мэндийн төдий харилцаатай байх нь ашигтай. Ялангуяа баялаг ашиглах тал дээр Орос, юм уу Хятадын нөлөөг Монголд тусгахгүй байх сонирхлоо нуудаггүй.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 4 )
uhsen neg forum hend hamaatai
odoo ongorson xorboo bugdiig ni xujaa oros 2 xubaagaad absan, baruunii oroniig neg l oirtox yum bol gadaadiin shulaach geed dairchixna, oros xujaa 2 bol gadaadiin shulaach nar bish
Тэнэгтээч Барууны орнууд манайд мууг хүсээд байгаа юм шиг бичих нь ямар дулимаг мэдлэг боловсрол вэ?Аль болох тэнцвэртэй ганц хоёрорны мэдэлд орчихгүйгээр хөгжих арга замыг л хайж байгаа гэсэн үг шдээ Хятад нүүрс авахгүй болмогц ц Монгол яаж хэцүү байдалд орж байгааг бид харж л байнаИйм байдлаас сэргийлэх ёстой биз дээ
odoogoor mongol dahi hamgiin tom luivariig, hamgiin tom avilgaliin gereeg baruuniihan hiisen gaa shu. RIO TINTO, AREWA, BOROO geh met zuunii luivaruud BARUUNII ORNUUD HIISEN BDAG. AMERIKCHUUDAA BITGII MONGOLIIN DOTOOD HEREGT HUNDLUNGUUS OROLTS. BID TSUSAA URSGAJ ALALDMAARGUI BNA.