
ОХУ-ын өдрийг тохиолдуулан Улаанбаатар дахь Русский Домд Оросын газар зүйн нийгэмлэгээс бэлтгэсэн “Орос олон үндэстний дүр төрхөөр илэрхийлэгдэх эв нэгдэл” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Тус үзэсгэлэн нь Оросын өргөн уудам нутаг дэвсгэрт оршин суудаг ард түмнүүдийн олон янз байдал, соёлын өвөрмөц онцлогийг танилцуулсан ба хөрөг зураг, үндэсний хувцас, уламжлал, өдөр тутмын амьдралын дүрслэлээр дамжуулан үзэсгэлэн нь олон арван үндэстэн, угсаатны төлөөлөл олон зууны турш энх тайван, эв найрамдалтай зэрэгцэн амьдарч ирсэн Орос орны соёлын баялаг өвийг өгүүлэх юм.
Гэрэл зураг бүр нь зөвхөн нэгэн агшны дүрслэл төдийгүй хүн, гэр бүл, ард түмний түүхийг хүүрнэх бүтээл юм. Эдгээр бүтээлүүд нийлэн уламжлалаа нандигнан хадгалж, ирээдүй өөд тэмүүлж буй орчин үеийн Орос орны томоохон хөргийг бүрдүүлж байна.
Үзэсгэлэнгийн нээлт нь ОХУ-ын өдөрт зориулсан баярын хөтөлбөрийн нэг хэсэг болон зохион байгуулагдаж, “Русский Дом”-ын зочид, оюутан суралцагчид, багш нар, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид болон Оросын ард түмнүүдийн соёл, түүхийг сонирхогчдын анхаарлыг ихээхэн татав.
“Орос олон үндэстний дүр төрхөөр илэрхийлэгдэх эв нэгдэл” гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар дахь “Русский Дом”-д үргэлжлэн дэлгэгдэх тул Оросын ард түмнүүдийн өвөрмөц дүр төрх, түүхтэй танилцахыг хүссэн хүн бүрийг хүрэлцэн ирэхийг урьж байна!

Сэтгэгдэл ( 1 )
Ийм зөрчлийг ямар хүн гаргадаг вэ гэвэл хууль эрх зүйн мэдлэггүй, ер нь мэдлэггүй боловсролгүй, сармагчин шинжээрээ бусдыг дуурайгаад машин хөдөлгөөд сурчихсан тэр нь тийм ч төгс биш, будад үлгэр дуурайлал үзүүлэх юу ч байхгүй тийм хүмүүс зөрчил гаргадаг аж.