Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

 

"Дэлхийн хортон шавж, устгалын өдөр”-ийг тохиолдуулан “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” нэгдсэн өдөрлөг, үзэсгэлэнг зургаадугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг дэмжих, хортон шавж, мэрэгчээс үүдэлтэй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрлөгийг зохион байгуулж буй.

“Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөгөөр

  • Хортон шавж, мэрэгчээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх,
  • Ариутгал, халдваргүйтгэлийн үйлчилгээ болон бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр авах,
  • Хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй эко бүтээгдэхүүн, дэвшилтэт технологитой танилцах,
  • Салбарын мэргэжилтнүүдтэй биечлэн уулзаж, өөрт тулгамдсан асуудлаар зөвлөгөө мэдээлэл авах зэрэг үйлчилгээг нэг дороос авах боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top