ОХУ-ын Элчин сайдын яаманд Орос улсын өдрийг тэмдэглэв

2026 оны 06 сарын 12

 

 

2026 оны 6 дугаар сарын 11-нд Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яаманд Орос улсын өдрийг тохиолдуулан ёслолын хүлээн авалт зохион байгууллаа.

Монголын талаас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Монголын анхны сансрын нисэгч, ЗХУ болон БНМАУ-ын баатар Ж.Гүррагчаа нар хүндэт зочноор оролцов.

Мөн уг арга хэмжээнд иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагуудын төлөөлөл, соёл, урлаг, шинжлэх ухааны зүтгэлтнүүд, Монгол Улсад оршин суугаа Оросын эх орон нэгтнүүд, гадаад орнуудын дипломатууд оролцлоо.

1990 оны 6 дугаар сарын 12-нд Оросын Холбооны Улсын төрийн бүрэн эрхт байдлын тухай тунхаглал батлагдсан бөгөөд энэ өдрөөс Оросын Холбооны Улсыг бүрэн эрхт улс хэмээн тооцох түүхэн эхлэл тавигдсан гэж үздэг. Ингэснээр энэ өдрийг мянга гаруй жилийн түүхтэй Оросын төр улсын оршин тогтнолын шинэ үеийн илэрхийлэл гэж үздэг болсон.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top