Өнөөдөр 2026.06.12. Энэ оны 163 дахь өдөр бөгөөд он дуусахад 202 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 51 минутад мандаж, 20 цаг 53 минутад жаргана.
Улаанбаатарт бороотой. Өдөртөө 19 хэм дулаан, шөнөдөө 12 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байгаа бол Бразилд Дурлалт хосуудын өдөр, Парагвайд Энх тайвны өдөр, Филиппинд Тусгаар тогтнолын өдөр, АНУ-д Улаан сарнайн өдрийг тэмдэглэж байна.
Өнөөдөр Бразилын супер модель Адриана Лима, Америкийн модель, жүжигчин Кендра Уилкинсон, Бразилын хөлбөмбөгч Филиппе Коутиньо, Америкийн дуучин Крис Янг, Австралийн хөлбөмбөгч Харри Тэйлор, Канадын жүжигчин Дакота Мортон, Английн гимнастикч Лаура Жонс зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1817 онд Германы зохион бүтээгч Карл фон Драйс унадаг дугуйны эртний загварыг зохион бүтээж, патентжуулав
1897 оны энэ өдөр Карл Элзенер швейцарь армийн хутганы зохиогчийн эрхийг авчээ.
1920 оны энэ өдөр Панамын суваг нээгдсэн байна.
1942 - Хожимоо дэлхий даяар өдрийн тэмдэглэлээрээ алдаршсан Анна Франкын 13 насны төрсөн өдрөөр гэр бүлийнхэн нь тэмдэглэлийн дэвтэр бэлэглэжээ
1945 оны энэ өдөр Францад дайны үеэр хэвлэлд тогтоосон байсан цензурыг цуцалжээ.
1955 оны энэ өдөр Якутад алмаазын анхны том орд нээгдэж байв.
1963 оны энэ өдөр Нью-Йоркт “Клеопатра” киноны нээлт болжээ. Киноны гол дүрд алдарт Элизабет Тэйлор тоглосон билээ.
1964 онд Өмнөд Африкт арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгч Нелсон Манделад бүх насаар нь хорих ял оноожээ.
1967 онд АНУ-ын дээд шүүх өөр, өөр арьсны өнгөтэй хүмүүсийн гэрлэлтийг хууль бус гэж үзэв.
1991 оны энэ өдөр Борис Ельцин Зөвлөлт Социалист Орос Улсын Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
2000 оны энэ өдөр Чеченийн тэргүүнээр Ахмат Кадыров сонгогдов.
2018 оны энэ өдөр АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нар түүхэнд анх удаа уулзав.
2024 онд Кувейт хотын Мангаф дүүргийн орон сууцны барилгад гал гарч наад зах нь 50 хүн амиа алджээ.
Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )