Хүн амын хорт хавдрын өвчлөл, нас баралтын голлох шалтгааны нэг болдог уушгины хорт хавдраар өвчлөх эрсдлийг тодруулах, энэ өвчлөлд өртөх магадлал байгаа эсэхийг харьцангуй эрүүл монгол хүмүүсийн дунд судлах зорилгоор 45-80 насны иргэдийг уушигны шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж, судалгаа авч эхэллээ.
Гэхдээ энэ шинжилгээнд наймаас доошгүй жил тамхи татсан болон дам тамхидалтад өртсөн хүмүүсийг хамруулах юм. Энэ шинжилгээнд хамрагдсанаар уушгины хорт хавдраар өвчлөх эрсдлээ тооцоолж, түүнээс урьдчилан сэргийлэх, цаашдын хүндрэлээс өөрийгөө хамгаалах ач холбогдолтой юм. Шинжилгээг Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Эмнэл зүй эмгэг судлалын лабораторид энэ сарын 20-ыг хүртэл авах аж.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл ( 0 )