Тавдугаар сард ямар үйл явдал болохыг та эндээс үзээрэй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 02

05/01-02-нд: Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн улсын 27-р наадам болно.

05/02: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан «Орчин үеийн сэтгүүл зүйн тулгамдсан асуудлууд» сэдэвт лекц, Тоби Мендел “Мэдээллийн эрх чөлөө. Эрх зүйн харьцуулсан судалгаа”, “Таамагт суурилсан судалгаа. Эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан гарын авлага” номын нээлт МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд болно.

05/03: Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдөр.

05/03-06-нд: “Хоршоолсон үйлдвэрлэлээр төгөлдөр дэлхийг бүтээхүй” сэдэвт олон улсын бага хурал Улаанбаатар хотноо болно.

05/05-09-нд: “Хоршоо-жижиг, дунд үйлдвэр-ажлын байр-2011” үзэсгэлэн худапдаа

«Мишээл экспо»-д нээгдэнэ.

05/06-нд: Улс орон даяар цэрэг татлага эхэлнэ.

05/06-07-нд:   СЭЗДС-ийн  төгсөгчдийн “Хөгжлийн дуудлага-хамтын  оролцоо,

гэрэлт ирээдүй” анхдугаар чуулга уулзалт СЭЗДС-д болно.

05/06: Үндэсний бичиг үсгийн өдөр.

05/07: Хүүхдийн номын ордон, “Сод номун” төрийн бус байгууллага, БСШУЯ, “Хүмүүн бичиг” сонин, МУИС, Хэл иргэншлийн дээд сургууль хамтран зохион байгуулж буй «Үндэсний бичиг соёл» улсын VI уралдаан Хүүхдийн номын ордонд болно.

05/07: Олон улсын дуурийн өдөр.

05/08: Монголын үндэсний бөхийн шилдэг зургаан харцага, зургаан начин цолтны халз барилдаан Монгол Бөхийн өргөөнд болно.

05-08: Монголын хүүхдийн байгууллага үүссэн өдөр.

05-09: Эх орны их дайн дууссан өдөр-Ялалтын баяр.

05/10: Байгаль хамгаалах өдөр.

05/11-13-нд: Хүүхдийн спортын IV их наадмын Өсвөрийн хөнген атлетикийн тэмцээнТөв цэнгэлдэх хүрээлэнд болно.

05/13: Сувилагчдын өдер.

05/14: Бүх нийтээр мод тарих өдөр.

05/15: Гэр бүлийн өдөр.

05/18: Дэлхийн музейн өдөр.

05/24: Газрын тосны салбарын өдөр. Иргэний агаарын тээвэрчдийн өдөр.

05/31: “Макро эдийн засгийн бодлого болон шинжилгээ” сэдэвт оюутны эрдэм

шинжилгээний бага хурал Монгол банкны хурлын зааланд болно.

05/31: Дэлхий нийтээрээ тамхи татахгүй өдер.

 Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top