Галзуу чоно 12 айл руу дайрчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 02

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын дөрөвдүгээр багийн Цагаан бургас, Хэцийн аманд хаваржиж байгаа айлуудын мал руу галзуу чоно дайрч, 12 айлын малыг ноцжээ. Галзуу чоно хонь хурга барьж, нохойтой ноцолдоход хүмүүс модоор цохиж хөөсөн бөгөөд нөгөө айлын хоттой хонь руу дамжсаар нийт 12 айлын 9 хонь, 4 ямаа, 12 төл, 3 нохойг хазсан байна. Тус чоныг буудан хороосон бөгөөд толгойг нь лабораторид авчирч шинжилгээ хийхэд галзуурсан нь оношлогджээ. Одоогоор голомтонд 12 айлын 41 хүн, 4779 бог, 519 бод, 15 нохой байгаа ба 5500 тун галзуу өвчнөөс сэргийлэх вакциныг хийгээд байгаа аж. Тус аймагт он гарсаар галзуу өвчин 6 дахь удаагаа ийнхүү гарчээ.

 Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top