Өнгөрсөн долоо хоногт Стандарт хэмжил зүйн төвийн хяналтын хэлтсийн мэргэжилтнүүдийн шинжилгээгээр манайд өргөн ашигладаг ахуйн сав суулга, хүүхдийн хуванцар тоглоомд зарим химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байжээ. Тухайлбал, хуванцар эдээр хийсэн хүүхдийн тоглоом, сав суулгад формальдегид хэмээх химийн бодис их хэмжээгээр агуулагдаж байгааг тогтоосон байна. Формальдегид гэдэг нь хуванцар савны найрлагыг бүрдүүлэгч гол бодис бөгөөд энэхүү химийн бодис нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх, ялангуяа, хүүхдийн биед хуримтлагдан элэг, бөөр зэргийг гэмтээж, архаг хууч өвчин үүсгэдэг бодис юм байна. Гэр хорооллын болон хөдөө орон нутгийн иргэдийн ихэвчлэн ус, айраг, цагаанд хэрэглэдэг 20-200 литрийн багтаамжтай хуванцар саванд ч тус бодис байх ёстой хэмжээнээс хэд дахин хэтэрсэн байгаа нь хамгийн ихээр сэтгэл эмзэглүүлж байна.
Д.Сэндэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )