Бидний орой бүрийн хоолоо бэлтгэдэг махны мод буюу гампанзыг ойр ойрхон байнга угааж байхгүй бол боом өвчний нян үүсэх таатай орчин болдог байна. Саяхан нэг иргэн боомоор өвчилж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд мал амьтнаас хол хөндий нийслэлийн иргэн, жирийн албан хаагч түүний гэрт эрүүл ахуйн байцаагчид очиж хоол ундны зүйл, аяга тавагнаас нь шинжилгээ авахад махны модноос нь боомын нян илэрсэн аж. Эхнэрээс нь асуухад махны гампанзаа ойр ойрхон угаадаггүйн дээр талх, ногоо, мах, өргөст хэмх гээд бүхий л хүнсний зүйлээ нэг модон дээр хэрчдэг байжээ.
Д.Сэндэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )