Өчигдөр Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж эхэлсний 61 жилийн ой тохиолоо. Ардын их хурлын 1948 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар "БНМАУ-ын Төрийн сүлд дуулал" батлагдсан бөгөөд 1950 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс анх орон даяар эгшиглэж эхэлжээ. Төрийн дууллын үгийг Ц.Дамдинсүрэнгийн, аяыг Б.Дамдин-сүрэн, Л.Мөнхдорж нар зохиосон билээ. Түүнээс хойш 1961 онд Ц.Гайтав, Ч.Чимид нар үгийг шинэчилж, 1977 онд эрдэмтэн Б.Ширэндэвийн санаачилгаар генерал Ёндонгийн даалгавраар хөгжмийн найрлагыг нь монголчилжээ. Харин 1990 онд анхны үгээр нь дуулах болсон байна. Тэгэхдээ гурван бадгийн сүүлийн улстөржсөн хэсэг болон дахилтыг хасан хоёр бадагтай болгожээ. 2006 оны долдугаар сарын 6-ны өдрийн УИХ-ын хуралдаанаар дахилтгүйгээр дөрвөн бадагтай болгож мөн сарынхаа 10-ны өдрийн УИХ-ын хүндэтгэлийн чуулганы нээлт дээр анх удаа эгшиглүүлсэн юм. Ингээд 61 жилийн хугацаанд"Монгол улсын төрийн дуулал"-ын үг нь 3 удаа, ая нь нэг удаа шинэчлэгдсэн байна.
А.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )