Сэрэмжлүүлэг: Аргалын утаа үнэртээд торгуулав

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 02

Сүүлийн үед хүмүүсийн анхаарал болгоомжгүй үйлдлээс үүдэн гарах гал түймэр ихэсчээ. Саяхан Богд уулын Жаргалантын аман дахь зуслангийн байшиндаа амрахаар очсон ээж, охин хоёр  гал алджээ. Галд 400 га газар өртсөн гэж Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Гал гарах болсон шалтгаан нь ээж нь "Хээр гарсных аргалын утаа үнэрлэе" хэмээн аргал түүн уугиулж, дараа нь галаа бүрэн унтраагаагүйгээс аргалын цог хуурай өвсөнд ноцсон байна. Ээж, охин хоёрт Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, торгууль ногдуулахаар шийдвэрлээд байна.

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top