“УИХ бол ард түмний маань шууд тусгал юм” гэж нэгэн буурал эрдэмтэн хэлсэн байдаг. Энэ нь уулын мод урттай, богинотой гэсэн санаа агуулна. Олон түмэн маань сайн, муу хослон оршдог гэж үүнийг бас тодотгож болно. Тэгвэл өнөөгийн УИХ-д суугаа 76 дотор луйварчин, дээрэмчин, гэмт бүлэглэлийн тэргүүлэгч, эрүүгийн элементүүд ч бий гэдгийг тэрхүү буурал судлаач их л онож хэлж дээ. Үүнийг нотолж саяхан “Улс төрийн тойм” сонин УИХ-ын дэд дарга Н.Энхболдод холбогдох нэгэн ноцтой баримтыг дэлгэв. Эрхэм гишүүнийг Төв аймагчууд УИХ-ын гишүүнээр сонгосон. Хааяа ан гөрөө хийх дуртай. Гөрөөлөхдөө голцуу намрын анхны цаснаар гахай тоншихыг хичээдэг ажээ. Өнгөрөгч намар тэрээр Төв аймгийн Батсүмбэрт очиж сумынх нь засаг дарга Д.Ганбаярыг дагуулан буу шийдмээ агсаж аваад ууланд гарсан байна. Гахайгаа ч нудраа л биз. Харин ан гөрөөний халуунд хадуурч, уусан архиндаа халамцаж яваад ойд түймэр тавьсан нь одоо ил тод болж байгаа бололтой. Тэдний асаасан гал газар авч, хүрээгээ тэлсээр томоохон түймэр болж нийтдээ 5680 га талбайг шатаажээ. Үүнийг мөнгөөр илэрхийлсэн актанд дурьдсанаар бол улсад 33 тэрбум төгрөгийн хохирол учирсан байх юм. Н.Энхболд тухайн үед асаасан галаа унтраах арга хэмжээ авсан бол ийм их хохирол учирахгүй байсан гэж гэрчүүд мэдэгдэж байна. Гахайн ангаасаа буцах замдаа ой хамгаалагчтай тэд тааралдсан гэдэг. Ой хамгаалагч Чулуун гэгч нь “Та хоёрын гарч ирсэн ойгоос түймэр асч эхэллэээ” гэхэд шал согтуу Н.Энхболд огт хайхраагүй хэмээн одоо гомдоллож байна. Жирийн иргэн ийм хэрэг хийсэн бол шууд шоронд орчихсон байгаа даа. Харин улс төрч нь ой модоо шатаалцсан бол ял зэмгүй үлдэх юм шиг байна. УИХ-ын ёс зүйн байнгын хорооныхон энэ талаар чив чимээгүй амаа хамхиж яваа ажээ.
Я.Ымербек Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )