Сэтгэл гутрал ашигтай

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 02

  Сэтгэл гутралд сайн тал байдаг гэж эрдэмтэд баталж байна. Тэд "Энэ өвчин хүмүүсийг сайн сайхан өөрчлөлтөд уриалан дуудаж, алдаанаасаа суралцах, хүсэл мөрөөдлөө биелүүлэх тэмүүлэлд хөтөлдөг" гэжээ. Сэтгэл гутралын хүнд, хөнгөн хэлбэрт нэрвэгдсэн хүмүүст итгэхэд бэрх сонсогдох энэ таамаглал хэд хэдэн орны сэтгэл зүйчдийн хийсэн судалгаагаар батлагдсан байна. Тухайлбал, Нидерландын эрдэмтэд сэтгэлийн хямралаа ялж чадсан нь бусдаас илүү тэвчээртэй, зохицох чадвартай, бие махбод, сэтгэхүйн хувьд хүчирхэг нэгэн болж өмнөхөөсөө илүү сайхан амьдардаг гэж үзсэн бол Английн Дьюкийн их сургуулийн эрдэмтэд сэтгэл гутралаа даван туулсан бүсгүйчүүд илүү урт насалдгийг тогтоосон байна.

Сэтгэл гутралын авууштай тал нь бухимдал үүсгэдэг асуудлыг ор мөргүй арилгах хүслийг өвчтөнд төрүүлдэгт байгаа аж. Өвчнөөс салахад хүсэл хамгаас чухал, хүсэлгүй бол гутралын эсрэг ямар ч эм, бэпдмэл хэрэглээд нэмэргүй гэдэгтэй судлаачид санал нэгджээ. Үүнд гэр бүл, найз нөхдийн дэмжлэг чухал болохыг онцолсон байна.

 

Эх сурвалж: Монголын үнэн сонин 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top