Хятадын Соёлын төв үүдээ нээлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 02

Улаанбаатар хотноо Хятадын соёлын төвийн нээлт өнгөрсөн баасан гарагт боллоо. Нээлтэд урлаг, соёлынхон уран бүтээлийн дээжээсээ толилуулж, Хятадын Тяньжинь хот, ӨМӨЗО-ны уран бүтээлчид тоглолтоо сонирхуулсан юм. Тус соёлын төв Хятадын соёл, урлагийн бүтээл, шинэ мэдээ мэдээллийг монголчуудад цаг алдалгүй хүргэх эорилготой тул цаашид соёлын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах аж. Ялангуяа, хоёр орны ард түмний соёлын харилцаа, хамтын ажиллагаанд тус болох үүднээс үзэгч олны анхаарлыг татахуйц, өндөр түвшний соёлын бүтээлийг сонгон танилцуулахаар төлөвлөжээ. Үүний зэрэгцээ манай улсын соёл, урлагийн байгууллагуудтай хамтран Монголын соёл, урлагийн бүтээлүүдийг Хятадын ард түмэнд танилцуулна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top