Оюутнууд архины эсрэг тэмцлээ. "Стрингс" бааранд болсон "Залуучууд архины эсрэг хамтдаа" тэмцээнд "Мон Алтиус", "Сан", "Гурван-Эрдэнэ", "Их Монгол" зэрэг дээд сургуулийн оюутнууд оролцсон байна. Мөн хөгжөөн дэмжигчдийн дунд архины хэрэглээ болон хуулийн мэдлэг шалгасан асуулт, хариултын тэмцээнийг зохион байгуулж, "Стрингс" баарны зүгээс 50,000 төгрөгийн хоол идэх эрхийн бичгээр шагнав. Тэмцээний явцад" Стрингс" баарны үүдэнд байрлуулсан "Архидалтын эсрэг хамтдаа" гэсэн уриалгатай оюутан, залуучууд танилцаж, уг уриалгыг дэмжиж гарын үсгээ зурцгаалаа. Уг тэмцээний дундуур оюутан залуустаа "Архигүй Монгол" уриалга, дүүргийн Цагдаагийн хэлтэс болон Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хамтран зохион байгуулж байгаа уг арга хэмжээг дэмжиж буйгаа илэрхийлэн дуучин Зориг "Хэрвээ бурхан чамайг дуудах юм бол" дуугаараа, дуучин Алтаннар 90-ээд онд "Ая дууны жигүүр"-т дуулдаг байсан дуугаараа, дуучин Хэрлэн "Бүсгүй минь" дуугаараа ая дууны мэндчилгээ дэвшүүлжээ. Юутай ч барны гол үйлчлүүлэгч боллоо гэж байнга шүүмжлүүлдэг оюутнууд баранд архины эсрэг тэмцлээ.
Д.Сэндэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )