Дэндэв оддын өвчин тусч, охидтой зугаалж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 03

МҮОНТ-ийн бүтээл “Тусгай салаа” олон ангит кино гарсан цагаасаа олны анхаарлын төвд байж, үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан. Энэхүү кинонд тоглосон жүжигчдээс ур чадвараараа онцгойрч үзэгчдийн хайрыг татсан дүр  бол хөдөөний хөрслөг бор, хээгүй залуу Дэндэв буюу Эрдэнэбаяр. Киноны дуу оруулагч жүжигчин Эрдэнэбаяр руу студи продакшнаас  байнга залгаж реклам, клипний урилга явуулж ажил хийлгэхээ байсан гэнэ. Сүүлийн үед хөдөөний хөрслөг бор залуу маань оддын өвчинд нэрвэгдэж гэртээ харих замаа мартсан сурагтай. Тэрээр залуу охидтой зугаалж, бор дарсны амтанд орсноор гурвын гурван үрээ , хайрт ханиа ч мартаад байгаа талаар  ойр тойрныхон нь ярьцгаах болжээ. Дэндэв минь архи дарсанд шунаж, үр хүүхдээ бүү өнчрүүлээрэй. Ард түмэн чинь чамайг кинонд бүтээсэн сайхан сэтгэлт байлдагчаар төсөөлдгөөс гадна ханийн сэтгэлийг сэвтүүлэхгүй авч явж чадах эр хүн гэж итгэдэг шүү.

З.Марал.  Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top