Хятад хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн Л.Жамбалжав эмч дарамтанд оржээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 03

Хүний гавъяат эмч Л.Жамбалжавыг танихгүй хүн ховор. Хэдэн жилийн өмнө Клиникийн төв эмнэлгийн мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамтран Монголдоо анх удаа бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн юм.Түүнээс хойш олон хүнд ийм мэс заслыг амжилттай хийжээ. Амьд хүний бөөрийг аваад өвчтэй хүнд шилжүүлэн суулгана гэдэг  дээлийн товч сэлгэж оёхтой адилгүй нь мэдээж. Нарийн ур чадвар, мэдлэг, дадлага шаардана. Энэхүү мэс заслыг Л.Жамбалжав эмчтэй хамтран хийдэг эмч нар одоогоор цөөхөн байгаа. Гэхдээ тэрээр залуу эмч нарыг энэ чиглэлээр сургаж байна. Манай эмч нарын өндөр ур чадварт найдсан гадаадын хүмүүс ч бөөр шилжүүлэх мэс засал хийлгэхээр Монголыг зорин ирж байгаа гэнэ. Саяхан Л.Жамбалжав эмчийн санаачлан байгуулсан “Мон-Мэс” эмнэлэгт нэгэн хятад иргэн ирж бөөрөө солиулжээ. Мэс заслыг урьдын адил Л.Жамбалжав эмч болон түүний хамтрагчид хийсэн байна. Харамсалтай нь гадаадын хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийснийх нь төлөө Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дарамталж эхэлжээ. Эрүүл мэндийн болон бусад ямар нэг хууль тогтоомж зөрчөөгүй, харин ч мэс заслын ажлынхаа хүртээмжийг дээшлүүлэх талаар их зүйл хийж байгаа аж. Гэтэл яагаад хятад хүнд бөөр шилжүүлэн суулгасанд өширхсөн мэт “Мон-Мэс” эмнэлгийн үйл ажиллагааг түр хаах хүртэл шахаж эхэлсэн нь тун ойлгомжгүй болжээ. Шалгалтаар очсон Оюунчимэг гэгч нь тус эмнэлгийн ажилтнуудтай зүй бусаар харилцаж, “Та нарт эрүүгийн хэрэг үүсгүүлнэ” хэмээн дөвчигнөсөн гэнэ. Сонгинохайрхан дүүргийн нутагт байрладаг “Мон-Мэс” эмнэлгийг үүсгэн байгуулсан Л.Жамбалжав эмч ЭМЯ-нд хоёр ч удаа газрын даргаар ажилласан. Хамгийн сүүлд Улсын клиникийн төв эмнэлгийн даргаар ажиллаж байхад нь түүнийг хууль бусаар ажлаас халсан байв. Тэр эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн талаар олон удаа шүүмж, саналаа сайд дарга нарт тавьж байжээ. С.Ламбаа сайдыг ч чамгүй шүүмжилж, эрүүл мэндийн даатгалын системийг сайжруулахыг шаардаж байсан гэнэ. Тиймээс түүний тэдгээр шүүмжүүдийнх нь хариу болгож “Чи хятад хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлээ” хэмээн дарамталж байхыг бас үгүйсгэж боломгүй ажээ. Л.Жамбалжав эмч өөрийн багийнхантайгаа анх удаа гадаадын хүнд ийнхүү бөөр шилжүүлэх мэс засал хийсэн байлаа. Уг нь хүний амь аварч л байвал хятад, монгол нь ямар хамаа байхав. Адаглаад урд, хойд хоёр хөршийн маань иргэд манайд ирж бөөр шилжүүлэх мэс засал хийлгээд буцдаг болчихвол наанадаж эдийн засагт тустай. Цаашлаад Монголын эмч нарын нэр хүнд дэлхийн хэмжээнд хүрнэ шүү дээ.

Х.Тулга.Zindaa.mn  



Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(102.89.22.40) 2022 оны 11 сарын 20

2022-11-15 05:33\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(102.89.22.40) 2022 оны 11 сарын 20

2022-11-15 05:33\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Top