Долдугаар сарын 1-ний үймээний үеэр бэртэж гэмтсэн цагдаа нар үймээн санаачлагчдад хариуцлага тооцох тухай өргөдлөө Нийслэлийн прокурорын газрын удирдлагуудад өгчээ. Үүнтэй холбогдоод үймээнийг өдөөн турхирч, санаачилсан гэх хэргээр буруутгагдаж байсан Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарыг дахин шалгаж эхлээд байсан билээ. Харин прокурорынхон тус өргөдлийг цагдаа, шүүхийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэргийг шалгадаг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныханд шилжүүлсэн байна. Мөрдөн байцаах албаныхан цагдаа нарын хэргийг шалгахаас биш, үймээн дэгдээгч нарын хэрэгт мөрдөн байцаалт явуулахгүй юм. Энэ нь О.Магнай, Ж.Батзандан нарын хэргийг эргэн сөхөх магадлалыг багасгаж байгааг илэрхийлж байна. Энэ талаар О.Магнай, Ж.Батзандан нар "дахин шалгах шаардлагагүй, сөхсөн ч айхгүй байна" гэж хариулжээ.
А.Туяа.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )