Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг Нийслэлийн төсөвт оруулах ажил явагдаж байгаа. Энэ ажил хоёрдугаар сарын 16-наас тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Хуулийн хугацаанд татварыг бүрэн хураах,татвараа төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага тооцох, хяналтын үзлэг, шалгалтыг зохион байгуулах албан даалгаврыг хотын дарга гаргажээ. Ажлыг ирэх сарын 2-16-ныг дуустал 15 хоногт гүйцэтгэх юм байна.
А.Туяа.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )