Хүүхдээ өвөр дээрээ суулгавал торгуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 03

 Тавдугаар сарын нэгнээс Замын Цагдаагийн газраас "Хамгаалах бүс, хамгаалах малгай" сэдэвт хоёр сарын аяныг улсын хэмжээнд зохион байгуулж эхэлжээ. Өнгөрсөн онд улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас хохирсон хүмүүсийн 44.6 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй байсан байна. Тиймээс уг аяны хүрээнд хамгаалах малгай өмсөөгүй мотоциклийн жолооч болон зорчигч, хамгаалах бүс зүүгээгүй жолооч, зорчигч, бага насны хүүхдийг хамгаалах хэрэгсэлгүйгээр урд суудалд дангаар нь буюу өвөр дээрээ суулгасан тохиолдолд жолоочид хариуцлага тооцохоор болжээ. Тэгэхээр иргэдээс бага насны хүүхүүдийг өвөр дээрээ болон урд суудалд суулгаж хөдөлгөөнд оролцохыг хориглож, заавал хамгаалалтын  суудалтай байхыг шаардах гэнэ.

 Д.Сэндэр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top