Өчигдөр орон гэргүй 30 өрх өргөө цагаан гэртэй боллоо. Баянзүрх дүүрэг Туркийн олон улсын хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагатай хамтран олон жил айлын хажуу өрөөнд амьдарсан, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, өрх толгойлсон олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулсан байна. Дүүргийн хэмжээнд гэр хүссэн 3500 орчим өргөдөл ирсэнээс тус дүүргийн засаг даргын захирамжаар томилсон комисс гэр оронгүй нэн ядуу, гал түймэрт өртсөн айл өрх, төсвийн байгууллагад ажилладаг өөрийн гэсэн орон гэргүй иргэдийн гэрээр явж, энэ удаа 30 өрхийн 166 иргэнийг таван ханатай иж бүрэн тавилгатай гэртэй болголоо.
Д.Сэндэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )