Нийслэлийн ажилгүй залуучуудыг гэрээт цэргийн албанд татах, хугацаат цэргийн албанаас халагдсан залуусыг ажлын байранд зуучлах өдөрлөг боллоо."Гэрээт цэргийн алба-ажлын байр" нэртэй уг өдөрлөгийг Нийслэлийн ЗДТГ-аас Батлан хамгаалах яамтай хамтран зохиосон юм. Өдөрлөгт дүүргүүдийн Цэргийн штабуудаас гадна Хөдөлмөрийн газрынхан оролцож, хугацаат цэргийн албанаас халагдаж ирсэн цэргийн үүрэгтнүүдэд сургалт, дамжаа, 4100 ажлын байр санал болгожээ. Энэ үеэр гэрээт цэргийн албыг сайн хааж байгаа цэргийн зарим албан хаагчдад өргөмжлөл гардуулсан юм. Мөн энэ албыг хаах хүсэлтэй иргэдэд томилолт гардуулав.
А.Туяа.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )