BX гэдэг дуучнаар Монголын улс төр дутаж гэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 03

Урлагаар танигдаж, улс төрд зүтгэгчдийн галт тэргэнд дуучин BX суулаа. Дуунууд нь нилээд хит болж, тодорхой хэмжээнд хүмүүст танигдаад амжсан. Гэвч дуучны уран бүтээл  сүүлийн үед  сураг тасраад байгаа. Хааяахан BX гэрлэжээ, үрийн зулай үнэрлэв, ар гэрийн ажлаа төвхнүүлж явна гэж сонсогддог байв. Харин “Манай хүн энэ бүх ажлынхаа ард хэдийнэ гарсан, одоо төрөө засах санаатай Нийслэлд нэр дэвших гэж байгаа ” гэж найз нөхөд нь ярих юм билээ. Өөрөөр хэлбэл мань хүн биеэ гэртэйгээ засаж гүйцсэн гэж үзсэн бололтой.  Нөхдийн ярьдаг үнэн болж өчигдөр ВХ МАН-ын НАМЗХ-нд гишүүнээр элсэж харагдлаа. Монголын нийгэмд эхлээд ард түмэнд юугаар ч хамаагүй танигдаад дараа нь улс төрд нэр дэвш гэж гэсэн тэнэг гаргалгаа газар авч байна. Дуучид нь дуугаа дуулаад, улс төрчид нь улс төрдөө зүтгээд явж байж болохгүй л юм байх даа. ВХ-ийг намдаа элсүүлж залуучуудад оноо авах гэсэн МАН, нэр дэвшинэ гэж зүүдэлж яваа ВХ нар таарсан таар шуудайнууд юм байна дөө.

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top